Төрийн соёрхолт МУСГЗ, зохиолч, сэтгүүлч Санжийн Пүрэв гуай таалал өнөөдөр таалал төгслөө. Монголын зохиолчдын эвлэлийн 89 жилийн ой тохиож буй энэ өдөр утга зохиолын нэгэн ноён оргил хэл чимээгүй нисэн одсонд хүмүүс гашуудаж байна.
Санжийн Пүрэв гуай 1941 оны 12 сарын 16- нд Говь – Алтай аймгийн Дарви суманд төржээ. Yргэжилсэн үгийн зохиолч, Улаанбаатар хотноо худалдааны тусгай мэргэжлийн дунд сургууль 1960онд, Москва хотноо А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль 1980 онд тус тус төгссөн.
1963 оноос эхлэн уран зохиол бичих болсон бөгөөд түүний Монголын утга зохиолын салбарт оруулсан хувь нэмэр, гавьяа шагналыг үнэлж баршгүй. Олон хүн С.Пүрэвийн “Уулын цуурай” 1971, “Эх газрын чулуу” роман 1973 “Оноо илүүдэхгүй” 1974, “Уулын намар” туужаар “амьсгалж” байсан болов уу. Гавьяат зохиолч гэр бүл, найз нөхөд, хамт олон, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлье.
1 comment
Um ma ni bad mi hum.Ur huuheddee ergej turuh boltugai.Olon saihan roman tuuj oguulleg tuurvij , soyon gegeeruuleh tsagaan suvargaa buteesen taniig , tom hirnee engiin negen geh yum bilee.Ger bul ur huuhded tani emgenel ilerhiilie.