chaika.jpg

2017-12-08 10:23
Оросын ерөнхий прокурор Юрий Чайка “Коммерсант”-д өгсөн ярилцлагадаа авлигын улмаас сүүлийн гурван жилд амссан хохирлын тоо 148 тэрбум рубльд хүрсэн гэнэ. “Авлигатай холбоотой гэмт хэргээс болж учирсан материаллаг хохирлын хэмжээ сүүлийн хоёр жил, гурван улиралд 148 тэрбум гаруй рубль болсон” гэж тэрбээр өгүүлжээ.

oxford.jpg

2017-12-08 10:13
“Times Higher Education World University Rankings” жил бүр явуулдаг судалгааны хүрээнд 2018 оны дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтыг гаргажээ. Шинжээчид жагсаалтыг гаргахдаа дэлхийн 1000 шилдэг сургуулийг судалсан байна. Ингээд боловсролын түвшин, судалгаа, түүнчлэн нөлөөлөл зэрэг шалгууруудаар үнэлжээ. Үүнээс гадна судалгаанд оюутнуудын тоо, шинжлэх ухааны зэргийн тоо зэрэг бусад үзүүлэлтийг ч авч үзсэн байна. Ингээд дэлхийн […]

bataa.jpg

2017-12-08 10:13
Америкт хүртэл шүүгч нарыг дуу алдуулж явсан Б.Шижирбат  маань “Авьяаслаг Азичууд” шоуны финалын шатанд хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ. Лазертай бүжиглэгч залуу маань ийнхүү гэнэтийн бэлэг барьсан нь олон хүний сэтгэлийг догдлуулаад амжив. Тэрбээр эхний шатандаа алтан баззерын эзэн болсон. Дараа нь олон нийтийн саналаар финалын шатанд үлдсэн юм.  

mundag.jpg

2017-12-08 10:03
Монгол хүүхдүүд дэлхийн оюуны спорт, шатар, даамын тэмцээн, математик, физик, химийн олимпиадад тогтмол амжилттай оролцож олон улсын хэмжээнд эх орныхоо нэрийг өндөрт өргөөд байгаа. Сүүлийн жилүүдэд энэ төрлөөр амжилт үзүүлж байгаа хүүхдүүдийн тоо улам нэмэгдэж байгаагийн нэг жишээ нь БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохиогдож буй шилдэгийн шилдэг тамирчдыг өрсөлдүүлдэг, 100 мянган ам.долларын шагналын сантай уралдаанд […]

agaar-1.jpg

2017-12-08 09:43
Улаанбаатар хотод  агаарын чанарын үзүүлэлт хүлцэх хэмжээнээс 16.2 дахин давсан үзүүлэлттэй байна. Агаарын чанарын суурин харуулуудын мэдээллээр өчигдөр орон сууц, авто замын орчим дунд зэрэг байсан бол гэр хорооллуудад маш их байгааг харуулжээ. Ялангуяа Сонгинохайрхан дүүрэг, Баянхошуу, Нисэх орчимд агаар бохирдуулагч гол элемент PM 2.5 буюу нарийн  ширхэгт тоосонцорын үзүүлэлт хэвийн хэмжээнээсээ давсан байна. Уг […]

ub.jpg

2017-12-08 09:24
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, 6 асуудал хэлэлцэж баталлаа. Хуралдааны эхэнд “Нийслэлийн залуучууд” дэд хөтөлбөрийг  Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр танилцуулсан юм.  Тэрбээр “2015 оны байдлаар Монгол Улсад 15-34 насны 1.085.000 гаруй залуус бий. Тэд нийт хүн амын 35.4 хувийг эзэлж байна. Тиймээс залууст  чиглэсэн тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлж  […]

aust.jpg

2017-12-08 09:07
Австралийн парламент ижил хүйстнүүдийг гэрлэлтийг бүртгэхийг хүлээн зөвшөөрсөн хууль баталлаа. Энэ тухай “Associated Press” агентлаг мэдээлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт сенатаас уг хуулийн төслийг 43 гишүүн дэмжиж, 12 нь эсэргүүцжээ. Шинэ хууль 2018 оны нэгдүгээр сараас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх юм.

gaali.jpg

2017-12-07 17:14
Туркийн Сарп шалган нэвтрүүлэх пунктэд ийм нэгэн явдал болжээ. Гүржийн нэг иргэн биеэ авч яваа байдлаараа хилийн ажилтнуудын анхаарлыг ихэд татсан байна. Сандарч, бухимдаж, гааль дээр дугаарлахгүйгээр дайрч орох гэж байсан эрийн тээшийг гаалийн ажилтнууд шалгаж үзэхийг хүсчээ. Гэтэл түүний чемодан дотроос Гүржийн иргэн, 22 настай эмэгтэй гарч ирсэн байна. Цагдаа нар хоёр этгээдийг саатуулж, […]

tuuz.jpg

2017-12-07 17:12
Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аяныг жил бүрийн 11 сарын 25-наас 12 сарын 10-ны өдрийг дуустал 16 хоногийн хугацаанд зохион байгуулагддаг. 1991 оноос хойш дэлхийн 170 гаруй орны олон мянган байгууллага, хувь хүмүүс энэ аянд нэгдэж, охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоохыг шаардан, дэлхий нийтийн хөдөлгөөнийг өрнүүлсээр иржээ. Монгол улс 1997 онд анх энэ аяны хүрээнд Хүчирхийллийн […]

arhi.jpg

2017-12-07 16:50
Хугацаа дууссан 51 нэр төрлийн 4663 шил, 92 сая төгрөгийн архи, согтууруулах ундааг устгах болжээ. Мөн тусгай зөвшөөрөлгүйгээр худалдаалж байсан 112 нэрийн 4522 шил архийг улсын орлогод оруулахаар болсон байна. Сонирхуулахад, манай улсад 21 наснаас дээш нэг сая 900 орчим хүн оршин сууж байгаагас нэг хүнд 8.5 литр архи, дарс, 47.2 литр шар айраг ногдож […]