Онцлох мэдээУрлаг, Спорт

Дэлхийд гайхагдсан манай тамирчдын амжилтыг Гиннест бүртгэнэ

Монгол хүүхдүүд дэлхийн оюуны спорт, шатар, даамын тэмцээн, математик, физик, химийн олимпиадад тогтмол амжилттай оролцож олон улсын хэмжээнд эх орныхоо нэрийг өндөрт өргөөд байгаа. Сүүлийн жилүүдэд энэ төрлөөр амжилт үзүүлж байгаа хүүхдүүдийн тоо улам нэмэгдэж байгаагийн нэг жишээ нь БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохиогдож буй шилдэгийн шилдэг тамирчдыг өрсөлдүүлдэг, 100 мянган ам.долларын шагналын сантай уралдаанд тамирчид маань  гурван төрөлд дэлхийд байхгүй амжилтыг тогтоосноор Гиннест бүртгүүлэхээр болжээ. Хэдхэн хоногийн өмнө болсон Индонези улсын нийслэл Жакарта хотод гурван өдөр үргэлжилсэн Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд нийт 90 медалийн 57 медалийг нь хүртэж, багаараа тэргүүлсэн нь олон улсыг гайхшируулж буй.

Оюуны бядтай хүүхдүүд, сурагчид, оюуны өндөр боловсролтой иргэдийнхээ энэ их авьяас билиг, ур чадварыг эргүүлээд эх орондоо “шингээж” шинжлэх ухаан, техник технологийн хөгжилд ашиглах нь үнэлж баршгүй том хөрөнгө оруулалт болох учиртай. Гадны орнууд төрийн бодлогоор оюуны чадвар өндөртэй хүүхдүүдийг багаас нь анхаарч ирээдүйд амжилт гаргах салбарт нь чиглүүлж өгдөг байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

3 Сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close