Гаалийн ажилтнууд чемоданаас эмэгтэй хүн олжээ
2017-12-07 17:14

Туркийн Сарп шалган нэвтрүүлэх пунктэд ийм нэгэн явдал болжээ. Гүржийн нэг иргэн биеэ авч яваа байдлаараа хилийн ажилтнуудын анхаарлыг ихэд татсан байна. Сандарч, бухимдаж, гааль дээр дугаарлахгүйгээр дайрч орох гэж байсан эрийн тээшийг гаалийн ажилтнууд шалгаж үзэхийг хүсчээ. Гэтэл түүний чемодан дотроос Гүржийн иргэн, 22 настай эмэгтэй гарч ирсэн байна.
Цагдаа нар хоёр этгээдийг саатуулж, мэдүүлэг авч эхэлсэн байна.