sansar.jpg

2017-12-23 14:21
АНУ-д сансрын нисэгч Брюс Маккэндлесс 80 насандаа таалал төгслөө. Энэ тухай NASA-гаас мэдээлсэн байна. Тэрээр хүн төрөлхтний түүхэнд задгай сансарт хамгаалалтгүйгээр анх удаа гарсан гэдгээрээ нэр нь мөнхөрчээ. Үүнээс гадна Мэккэндлесс “Хаббл” сансрын аварга том телескопыг байрлуулах ажиллагаанд оролцож байсан юм.

gunj.jpg

2017-12-23 14:00
Британийн гүнж Мишель Кентская хатан хаан II Елизаветагийн Зул сарын үдийн зоогт “арьс өнгөөр ялгаварласан гоёл чимэглэл” зүүснээсээ болж олны шүүмжлэлд өртөж, уучлалт гуйхад хүрчээ. Гүнж “balckamoor” стилийн хар хүний дүрстэй энгэрийн зүү зүүж, хүндэтгэлийн зоогт оролцсон байна. Энэхүү дүрс нь хар арьст хүмүүсийг ихэвчлэн зарц барлагийн дүрээр бүтээдэг билээ. “Энгэрийг зүүг хэн нэгэн бэлэглэж […]

galt.jpg

2017-12-23 13:40
Австрид хоёр галт тэрэг мөргөлдөж, 15 хүн гэмтэж бэртжээ. Энэ хэрэг Клостернойбург мужийн Крицендорфод баасан гарагийн орой гарсан байна. “Ослын улмаас зорчигчид хүн хөнгөн бэртэл авсан. Анх ирсэн мэдээллээр 15 орчим хүн гэмтэж бэртжээ” хэмээн мэдэгдэлд дурджээ. Мөргөлдсөн хоёр галт тэргийг буцаасан байна.

boomt.jpg

2017-12-23 13:30
Хилийн боомтуудын шинэ жилийн баярын өдрүүдэд ажиллах цагийн хуваарь гарлаа. Буянт-Ухаа агаарын замын боомт Олон улсын нислэгийн хуваарийн дагуу ажиллана. Замын-Үүд, Сүхбаатар төмөр замын боомт Олон улсын галт тэргийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Замын-Үүд авто замын боомт 2017 оны 12 дугаар сарын 29, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр амарна. Алтанбулаг замын боомт амралтгүйгээр […]

bansh.jpg

2017-12-23 13:15
Хошин урлаг, кино урлагийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, сүүлийн 10 гаруй жил тайз, дэлгэцийн олон бүтээлээрээ ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн МУСТА, жүжигчин Д.Баттөмөрт  “Алтан гадас” одон хүртээлээ. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа түүнд шагналыг нь гардуулан өгсөн байна. Ийнхүү “Банш Батаа” “Алтан гадас” одонтой боллоо. Тэрбээр өмнө нь Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн […]

haan.jpg

2017-12-23 12:56
Япон эзэн хаан Акихитогийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр өнөөдөр 84 насыг зооглож буй юм. Энэ өдөр эзэн хаандаа баяр хүргэж, хааныхаа мэндчилгээний үгийг сонсохоор 45 мянга гаруй хүн ордны үүдэнд цугларчээ. “Өнөөдөр шиг ийм хүйтэн өдөр хар салхи, үерийн дараа хүнд нөхцөлд урьдын адил аж төрж байгаа, түүнчлэн Зүүн Японд болсон (2011 он) […]

guur.jpg

2017-12-23 12:35
Хятадын Хэбэй мужид дэлхийн хамгийн урт шинэ шилэн гүүр баригдаж дуусчээ. Гүүрний нээлт энэ ням гарагт болох юм. Энэ тухай “China Daily” сонинд мэдээлсэн байна. Энэхүү байгууламж нь Хонконг-Чухай-Макао гүүр төслийн хэсэг юм. Энэхүү төслөөр хэд хэдэн гүүр, усан доторх хонгил барихаар төлөвлөжээ. Шинэ шилэн гүүр 218 метрийн өндөрт байрладаг бөгөөд хоёр том хадан хавцлыг […]

nyarai-1.jpg

2017-12-23 12:05
Тайландад шинээр мэндэлсэн нярайнуудад Санта Клаусын хувцас өмсгөжээ. Бангкокийн эх барих эмнэлгийнхэн энэ маягаар баяраа тэмдэглэж байна. Нярай хүүхдүүдээс гадна эмч, сувилагч нар ч баярын уур амьсгалж оруулж, өөрсдөө мөн өвлийн өвгөний дүрд хувирчээ.

pollution.jpg

2017-12-23 11:04
Өнөө өглөөний байдлаар (2017.12.23) Улаанбаатар хотод агаарын чанарын үзүүлэлт 10 газрын 5-д нь маш их бохирдолтой гэж гарчээ. Тухайлбал, хамгийн өндөр бохирдолтой газрын тоонд Баянхошуу орчим орж байна. Энд оройн 22:00 цагийн үед агаарын чанарын индекс 1719 байна. Түүнчлэн Нисэх, Толгой, МҮОНРТ, Амгалан, 100 айл орчимд 419-1222 гэсэн үзүүлэлттэй байгаа аж.  

tseverlegee.jpg

2017-12-23 10:32
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, Нийтийн аж ахуйн хэлтсээс ‘’Шинэ жилийн баяр’’-ыг угтан иргэдийг эрүүл, таатай орчинд амьдрах нөхцөлөөр хангах зорилготой бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар боллоо.  Энэхүү цэвэрлэгээнд Тамгын газрын дотоод хэлтэс албад, 28 хорооны албан хаагчид болон Нийтлэг үйлчилгээний газар 1,2,3,4-ийн ажилчид оролцож 4 бүсэд хуваагдан хог хаягдлын цэвэрлэгээ хийнэ. […]