Задгай сансарт хамгаалалтгүйгээр анх удаа гарсан сансрын нисэгч таалал төгслөө
2017-12-23 14:21

АНУ-д сансрын нисэгч Брюс Маккэндлесс 80 насандаа таалал төгслөө. Энэ тухай NASA-гаас мэдээлсэн байна. Тэрээр хүн төрөлхтний түүхэнд задгай сансарт хамгаалалтгүйгээр анх удаа гарсан гэдгээрээ нэр нь мөнхөрчээ.
Үүнээс гадна Мэккэндлесс “Хаббл” сансрын аварга том телескопыг байрлуулах ажиллагаанд оролцож байсан юм.