Хошин урлаг, кино урлагийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, сүүлийн 10 гаруй жил тайз, дэлгэцийн олон бүтээлээрээ ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн МУСТА, жүжигчин Д.Баттөмөрт “Алтан гадас” одон хүртээлээ.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа түүнд шагналыг нь гардуулан өгсөн байна. Ийнхүү “Банш Батаа” “Алтан гадас” одонтой боллоо.
Тэрбээр өмнө нь Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медалийг тус тус хүртэж байсан юм.