Нийслэл

Баянзүрхчүүд бүх нийтийн их цэвэрлэгээтэй

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, Нийтийн аж ахуйн хэлтсээс ‘’Шинэ жилийн баяр’’-ыг угтан иргэдийг эрүүл, таатай орчинд амьдрах нөхцөлөөр хангах зорилготой бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар боллоо.  Энэхүү цэвэрлэгээнд Тамгын газрын дотоод хэлтэс албад, 28 хорооны албан хаагчид болон Нийтлэг үйлчилгээний газар 1,2,3,4-ийн ажилчид оролцож 4 бүсэд хуваагдан хог хаягдлын цэвэрлэгээ хийнэ.

Цэвэрлэгээ энэ сарын 22, 23-ны өдрүүдэд явагдана. Цэвэрлэгээний явцад дүүргийнЗасаг даргын Тамгын газраас бүрэн хяналт тавин ажиллах юм. Иймд иргэд, аж ахуй нэгж байгууллагыг орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэж, Сууц өмчлөгчдийн холбоод орц болон хариуцсан газрын хог хаягдлын цэвэрлэгээг хийж, гэрэлтүүлгийг бүрэн асааж,  идэвхтэй оролцохыг уриалж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close