Хятадын Хэбэй мужид дэлхийн хамгийн урт шинэ шилэн гүүр баригдаж дуусчээ. Гүүрний нээлт энэ ням гарагт болох юм. Энэ тухай “China Daily” сонинд мэдээлсэн байна.
Энэхүү байгууламж нь Хонконг-Чухай-Макао гүүр төслийн хэсэг юм. Энэхүү төслөөр хэд хэдэн гүүр, усан доторх хонгил барихаар төлөвлөжээ.
Шинэ шилэн гүүр 218 метрийн өндөрт байрладаг бөгөөд хоёр том хадан хавцлыг хооронд нь холбодог юм байна. Энэхүү байгууламж Шизячуан хотын Хунягу хэмээх үзэсгэлэнт газар байрладаг.
Тус объект нь дэлхийн хамгийн урт шилэн гүүр гэсэн дээд амжилт тогтоогоод байна. Түүний урт нь 488 метр бөгөөд хоёр метр өргөн ажээ. Уг байгууламж дөрвөн сантиметрийн зузаантай 1077 ширхэг тунгалаг шилэн хавтангаар бүрджээ.