miss.jpg

2017-11-15 12:14
Японы нийслэл Токио хотноо “Miss International 2017” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. 57 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус тэмцээнд 69 орны гоо бүсгүй оролцсоноос Индонезийн гоо бүсгүй, 21 настай Кевин Лилиана ялагч болжээ. Харин дэд миссийн шагналыг Кюрасао, Венесуэль, Австралийн бүсгүйчүүд хүртсэн байна. Дэлхийн чансаагаараа эхний гуравт ордог “Miss International 2017” тэмцээнд “Мисс Монголиа 2017” […]

5454.jpg

2017-11-15 12:13
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний  тодотголын төслийн тухай асуудлыг өнөөдөр нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцэж, НИТХ-д өргөн барихаар боллоо. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны “Нийслэлийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 10/13 дугаар тогтоолоор нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд 162 тэрбум 42.5 сая төгрөгийн, нийслэлийн Замын сангийн  хөрөнгөөр […]

659.jpg

2017-11-15 11:57
2017.11.14-ний өглөө. Бэлтгэлийн дараа. Харумафүжи хэвлэл мэдээллээр дамжуулж уучлал гуйв Их аварга Харумафүжи Д.Бямбадорж нутаг нэгт сумоч Таканоива А.Баасандоржид гар хүрсэн гэх асуудал Японд шуугиан дэгдээж байх шиг байна. А.Баасандорж энэ сарын башёдоо барилдах боломжгүй болж эмнэлэгт хэд хоног хэвтэж, Д.Бямбадорж болсон явдалд уучлал гуйж мөн л башёг орхиж байгаагаа бичгээр мэдэгджээ. Өнгөрсөн сарын 26-нд […]

96.jpg

2017-11-15 11:43
НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогт “сэлэм” хоч зүүгээд буй. Түүнийг Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Castle” баарны үүдэнд сэлэм эргүүлэн бусдыг айлган сүрдүүлж, гэмтээсэн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж буй юм. С.Бямбацогт нь энэ сарын 11-ны орой “Arigu lounge art” шөнийн клубийнхээ нээлтийг хийсэн бөгөөд мөрийтэй тоглоомноос болж бусадтайгаа маргалдсан байдаг. Тэгвэл С.Мөнхчулуун дүүгийнхээ барьсан […]

BlakeShelton.jpg

2017-11-15 11:28
Америкийн кантри дуучин Блэйк Шелтон 2017 онд аж төрж байгаа хамгийн тачаангуй залуугаар тодорлоо. Энэ тухай “People” сэтгүүлд мэдээлсэн байна. 41 настай энэ дуучин нь Америкийн “Voice” телевизийн шоуны шүүгч гэдгээрээ алдартай. Өнгөрсөн жил энэхүү цолыг жүжигчин Дуэйн Жонсон хүртэж байсан билээ. Эх сурвалж: People  

baasan.jpg

2017-11-15 11:16
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан АТГ-т цаг гаруй тайлбар өгчээ. Энэ тухай тэрбээр “Би байцаагч дээр дуудсан цагт нь очиж, гэрчийн хувиар мэдүүлэг өгсөн. Хийсэн ажлаа тайлагна” гэсэн байна. Г.Баасангаас 2012-2016 оны хооронд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай байгуулсан хамтран ажиллах гэрээ, гэрээний санхүүжилттэй холбоотой ямар арга хэмжээ зохион байгуулсан талаар мэдүүлэг […]

nygasniideg.jpg

2017-11-15 10:59
Эцэг эх нь улаан хивсэн дээгүүр гялалзаж, папарацциудын магтаалд умбаж байхад тэдний хүүхдүүд нь царай муутайгаараа гайхагдах. Ийм зүйл байж болно гэж үү? Сая сая хүний анхаарлыг татсан сайхан оддын хүүхдүүд ч адилхан л сайхан байж таарна. Гэхдээ байгаль эх тэднээр ч бас даажигнадаг аж. Anews-ийнхэн дэлхий даяар алдартай оддын царай муутай хүүхдүүдийн талаар материал […]

0040.jpg

2017-11-15 10:39
Цагдаагийн байгууллага  Замын-Үүд суманд сураггүй болсон найман настай охиныг эрэн хайх ажиллагааг үргэлжүүлэх явцад хэд хоногийн өмнө  13 настай эрэгтэй хүүхдийн цогцос олдсон. Амиа алдсан хүүгийн цогцос  “Төмөр замын гудамж” гэх газрын орчмоос олдсон бөгөөд сумынхаа ерөнхий боловсролын сургуулийн наймдугаар ангид сурдаг  байжээ. Олон нийт хүүг бусдад хорлуулж амиа алдсан байж болзошгүй хэмээн таамаглаж байсан юм. Дорноговь аймгийн […]

654.jpg

2017-11-15 10:27
Монголд хувийн сургуулиуд шиг хэт даварсан, хэмжээгүй эрх дархтай байгууллага боловсролын салбарт лав байхгүй. Төр болон эцэг, эхчүүдээс мөнгө “саадаг” тэднийг тархин дээрээ гаргачихаад, номхруулж чадахгүй яваа гэхэд хилсдэхгүй. Үүний уршгийг улсын ирээдүй болсон хүүхэд багачууд амсаж байгаа нь харамсалтай. Манайд нэр хүндтэйд тооцогддог Үй Цай бүрэн дунд сургууль хичээлийн жилийн сургалтын төлбөртөө хүү бодож […]

london.jpg

2017-11-15 10:00
Лондонд 14 настай нэгэн охиныг алан хядах ажиллагаанд сэжиглэн баривчилжээ. Баривчилгааг цагдаагийн тусгай хэлтсийнхэн Их Британийн Алан хядах ажиллагаатай тэмцэх хуулийн дагуу хийсэн байна. Хууль сахиулах байгууллагын мэдээлснээр охин алан хядах ажиллагаа үйлдсэн хүнд тусалсан гэнэ. Өдгөө саатуулагдсан охин түр хориход байрлаж буй юм байна. Их Британийн нийслэл Лондон хотод хамгийн сүүлд 09 дүгээр сарын […]