Монголд хувийн сургуулиуд шиг хэт даварсан, хэмжээгүй эрх дархтай байгууллага боловсролын салбарт лав байхгүй. Төр болон эцэг, эхчүүдээс мөнгө “саадаг” тэднийг тархин дээрээ гаргачихаад, номхруулж чадахгүй яваа гэхэд хилсдэхгүй. Үүний уршгийг улсын ирээдүй болсон хүүхэд багачууд амсаж байгаа нь харамсалтай. Манайд нэр хүндтэйд тооцогддог Үй Цай бүрэн дунд сургууль хичээлийн жилийн сургалтын төлбөртөө хүү бодож байгаа нь эцэг эх, хүүхдүүдэд дарамт учруулах болжээ.
Тус сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр гурван сая 500 мянган төгрөг. Үүнээс алданги тооцож дөрвөн сая 217 мянган төгрөг төлөхийг зарим эцэг эхээс шаардсан байна. Хэрэв төлөөгүй тохиолдолд хүүхдийг нь хичээлээс чөлөөлөхийг сануулсан мэдэгдэх хуудас хүргүүлж байгааг эцэг эхчүүд өөрийн цахим хуудсандаа ч нийтлэхээс айдаг гэнэ.
Хүүхдээ өндөр төлбөртэй сургуулиас гаргаад өөр сургуульд шилжүүлнэ гэхээр заавал сургалтын төлбөрийнхөө талыг нь төлсөн байх ёстой гэж шаарддаг байна. Гэтэл хувийн сургуулиуд сургалтын үйл ажиллагаагаа норм стандартын дагуу хэвийн явуулахад хэдэн төгрөг шаардлагатай байдаг, зардал нь хэр байх вэ, дээр нь ашгаа нэмж тооцоход төчнөөн төгрөгийн төлбөртэй байвал зохих юм байна гэдэг баримжаа, тооцоо судалгаа манай улсад өнөө хэр байхгүй. Тиймээс л хувийн сургуулиуд амандаа орсон төлбөр аав, ээжүүдээс нэхэж байгаад анхаарал хандуулах цаг болжээ.
25 comments
хувийн сургуулийн төлбөрийг төрөөс зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай байгаа шүү_амандаа орсон үнэ хэлж жинхэнэ гарах гарцгүй болгодог газар даа.хүүхдээ бодсон хүн өгөхөөс өөр замгүй л болдог … ямар байсан хэмжээ хязгаар хэрэгтэй
tulburuu tuluuch esvel gargaach surguulias ni
Lombardnaas undur huu bodood baigaa um uu. Arai ch dee.
ЧАНАР МУУТАЙ ДУТУУ МЭДЛЭГТЭЙ АЛЬ Ч ҮГҮЙ АЛИА САЛБАДАЙ БОЛООД ХОЦОРЧ БАЙНА
өгөхөөл больчихооч
Mongolchuud bid uursduu l davaraaj baigaa shuu dee.Bugd heleltsej tohirch baigaad huuhdee yavuulahaa baichih l daa.Udalgui tsarai aldaad guigaad tulburuu buulgana biz.Naanaa bayan targan boloh gej jujigleed tsaanaa buun hymral stress tuun deer ajilaad baina shuu dee.
yu gej bayan targan boloh gej jyjigleh yum, ynench hudulmuruuruu olson munguu yr hyyyheddee zartsuulah ni chamd yamar hamaatai yum! yr hyyhdiinhee sain saihnii tuluu zartsuulj baigaa mungu bolohoos helberdeh gej hyyhdee tulburtui surguulid ugdug ni hovor bh shyy
ер нь монгол улчын үндсэн хуулинд зайлшгүй боловсролыг үнэ төлбөргүй олгоно гэж заасан байдаг ш дээ. Тэгэхээр нэг бол хувийн сургуулийн төлбөрийг хязгаарлах. эсвэл, бага, дунд зайлшгүй боловсролын салбарт хувийн сургуулийг хаах гэсэн сонголт байна. Харин ахлах сургуулиуд хувийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулж болох болов уу. Бага, дунд сургуульд өндөр төлбөотэй хувийн сургуулиуд бий болсноор давуу тал байгаа ч гэсэн сул тал бас их бий шүү. Ялангуяа, бага хүүхдүүдийг ялгаварла гадуурахах үзэлд хүргэж байна. Бас нийгэмд хувь хүн болж төлөвшүүлэхээс илүү хувиа бодсон, аминч үзлийг дэвэргэж байгаа гэж үзэж байна. Боловсролын салбарыг суурь хэсгээс нь эхлэн шинэчилж өөрчлөх хэрэгтэй болж байнаа.
Тэгж бэлэрхэж байхаар хүүхдээ өгөхөө л байчихгүй юу. Тэртээ тэргүй ардын хүүхэд ардын сургуульдаа сурч болоод л байхад. Эсбөгөөс гомдож үглэх хэрэггүй. Тэнд чинь сургах бус хүүхдэд муу дүн тавихх эрхгүй багш нар л ажиллаж байгаа.
Үй цай сургуулийг хариуцдаг эхнэр нөхөр 2 гэсэн ёстой даварсан хүмүүс бг эцэг эхчүүд хүүхдүүдийн санал хүсэлтийг сонсдоггүй асуудал яривал хөөдөг,хүүхдийн өдрийн хоол гэж балиар хүүхдүүд иддэггүй,ус уулгахгүй шээс нь гээд багш нарынх нь харьцаа муу мэргэжлийн биш,хүүхдүүд нь бүгд бөөрний өвчтэй болж бгаа усны дутагдалд орж, байнга дарамтанд бг ийм даварсан сургууль шүү дээ бага ангийхан 7,30 д сугуульдаа ирж орой 5,30 хүүхдүүд гэртээ ирэхдээ өлссөн уруул нь омголтсон цонхийсон ядарсан сульдсан ирдэг сураад бна уу хүүхдийнхээ эрүүл мэндээр тоглуулаад бна уу
Хэн гоншигнон гогонон хувийн сургуульд хүүхдээ өг гэсэн юм бэ? Бэл бэнчингээ мэдэж сарвалз!
Сайн сургаж баына гээд хүүхдүүдийг хичээлээр дарж залхаагаад байх нь зөв үү. Хуучин энэ аргыг эцэг эхчүүд сайн гэж бодоод бдаг юм.хүүхдүүд нь залхчихсан эцэг эх нь албаар явуулаад л. Өндөр төлбөр чанар биш. Заавал өндөр төлбөр нэхдэг сургуульд өгөхгүй байж болно шүү дээ. Цаадуул чинь гуйгаад ирнэ дээ.
боловсрол бүх шатандаа Аймшиг болжээ Яана даа
Huwiin surguulid huuhdee uguhuu bolichih. Teniig DAMPUURUUL XAXA
АЛБАТАЙ ЮМ ШИГ ӨНДӨР ҮНЭТЭЙ СУРГУУЛЬД ӨГЧИХӨӨД ДИЙЛЭХГҮЙ БОЛОХООР ЭЛДЭВ ЮМ ХУЦААД.
яах гэж өндөр үнэтэй сургуульд өгчихөөд хэдэн төгрөгний төлөө үхэлдээд байгаа юм. Хохь чинь
Ер нь хүүхдээ жирийн сургуульд сургах нь зөв шүү дээ. төгсөөд 10 жилийн дараа таны хүүхдэд 10 жилийн найзууд нь сайд ч байна, архичин ч байна, жирийн ажилчин ч байна, жирийн сэхээтэн ч байна. Харин тусгай сургууль төгсөх юм бол 10 жилийн дараа ангийн найз гэж хүн бараг байхгүй байна
Хувийн сургуульд муу тал ч байна сайн тал ч бна хэр үйл ажиллагаа нь жигдэрч хөлөө олсон эсэхийг нь судалсан нь дээр би л хувьдаа үй цайг сайн гэж сонсоогүй юм байна
Хавар хичээл дуусахад 3 500 000 аа хуваагаад төлмөөр юм. Дэлгүүрээс юм худалдаж авахдаа 3 сарийн дараах талхны мөнгөө төлдөггүй биздээ. Бодвол эцэг эхчүүд хүү төлөх дээр асуудал ярьж байгаа байх даа. Даварсан сургууль бна.мэдээж 3500000 аа яаж ийж байгаад эцэг эхчүүд төлнө дөө.
Өнөөдөр дэлхий дахинд жүдо бөх сонирхдог хүн цөөрч компьютер, автомашин сонирхдог нь олон болсон тул бөхөөр хичээллэх юм бол ирээдүтэй юм байна. Түвшинбаяр ямар хоол идэж өдөрт хэдэн удаа хэдэн цагаар бэлтгэл хийдэг вэ.Сард 8 сая төгрөгний цалинтай
Beltgeliig ni chi biden shig yumnuud davahgui l dee.
за хувийн сургуулиуд ч бүр өнгөрч. цаана чинь улсын сургууль / байр нь улсын, хувьсах зардлаа улсаас авдаг/ 7 оронтой тоотой тэнцэх төлбөртэй байна. орос 3 шүү дээ
Орос 3-р сургуулийн СОРОНЗОН АВГАЙГ солимоор юм. 3-7 сяа төгрөг төлнө
1-р ангийн сурагчийн төлбөр жилийн 45 000 000 Итеишл Монголио Орчлон сургууль15 000 000 Хувьсах зардлаа төрөөс авна даварсан юмаа эд нардаандаа эрх баригчдын хүүхэд ач зээ нар суудаг хувийн сургуульд
Америк сургууль бол хамгийн муу сургууль. Хүүхдүүд нь хүмүүжилгүй. багш нар нь чадваргүй