Лондонд 14 настай нэгэн охиныг алан хядах ажиллагаанд сэжиглэн баривчилжээ. Баривчилгааг цагдаагийн тусгай хэлтсийнхэн Их Британийн Алан хядах ажиллагаатай тэмцэх хуулийн дагуу хийсэн байна. Хууль сахиулах байгууллагын мэдээлснээр охин алан хядах ажиллагаа үйлдсэн хүнд тусалсан гэнэ.
Өдгөө саатуулагдсан охин түр хориход байрлаж буй юм байна.
Их Британийн нийслэл Лондон хотод хамгийн сүүлд 09 дүгээр сарын 15-нп алан хядах ажиллагаа болсон билээ. Ид ачааллын цагаар метроны вагонд дэлбэрэлт болсны улмаас 30 орчим зорчигч гэмтэж бэртсэн юм. Тэсрэх төхөөрөмж бүрэн ажиллагаагүй учраас ихэнх хүмүүс нүүр, хөл, гар нь түлэгджээ.