Оддын нугасны муухай дэгдээхийнүүд

Эцэг эх нь улаан хивсэн дээгүүр гялалзаж, папарацциудын магтаалд умбаж байхад тэдний хүүхдүүд нь царай муутайгаараа гайхагдах. Ийм зүйл байж болно гэж үү? Сая сая хүний анхаарлыг татсан сайхан оддын хүүхдүүд ч адилхан л сайхан байж таарна. Гэхдээ байгаль эх тэднээр ч бас даажигнадаг аж. Anews-ийнхэн дэлхий даяар алдартай оддын царай муутай хүүхдүүдийн талаар материал бэлтгэжээ.

Элла Траволта

Жүжигчин Жон Траволтагийн хувьд хүүхнүүдийн зүрх сэтгэлийг булаасан сайхан бүсгүй. Харин жүжигчний охин, саяхан 15 нас хүрсэн Элла том бадриун бие, өргөн шанаа, хүчирхэг эрүү гээд аавынхаа бүхий л сайн чанарыг дуурайжээ. Гэвч энэ бүхэн нь түүний Холливудын сайхан бүсгүйн нэг болоход саад болж буй юм.

Гэхдээ хүмүүсийн сайхны тухай ойлголтод тэр бүр нийцэхгүй ч Элла аавтайгаа хамт дээдсийн хүлээн авалтад оролцож, сэтгүүлчидтэй ярилцаж, камерын өмнө зургаа авахуулах дуртай.

Изабелла Круз

Сайхан төрсөн Николь Кидман, Том Круз нарын охин Изабелла ч Холливудын гоо сайхны хэмжүүрт нийцэхгүй охин. Тэрбээр ирэх 12 дугаар сард 25 нас хүрэх юм. Харин энэ зураг дээрээ Изабелла 19 настай байжээ.

Изабелла охин царай муутай ч гоо сайхантай холбоотой ажил эрхлэхээр шийдэж стилист болжээ.

Уиллисын эгч дүүс

Жүжигчин Брюс Уиллис, Деми Мур нар Талула, Скаут, Румер хэмээх гурван охинтой. Хамгийн харамсалтай нь охидоос нэг нь ч Холливудын стандартад дөхөж очихгүй.

27 настай Румер Уиллис тийм ч царайлаг биш ч жүжигчний мэргэжил эзэмшжээ. Түүний хувьд анх 7 настайдаа зураг авалтын талбай дээр гарч байсан нэгэн юм. Нийт 16 кинонд тоглосон тэрбээр 2008 онд “Мисс Алтан бөмбөрцөг” шагналыг хүртэж байсан.

Харин энэ бол Скаут Уиллис. Жүжигчин эгчээсээ гурван насаар дүү. Румерээс ялгаатай нь тэр жүжигчинтэй холбоогүй мэргэжил сонгожээ. Түүний хувьд дизайнер мэргэжилтэй. Өнгөрсөн жил хувцасны коллекци гаргаж байсан нэгэн.

Тэгвэл Брюс Уиллис, Деми Мур нарын бага охин, 21 настай Талула эгч нарыгаа бодвол хэвлэлд гарах нь ховор. Гэхдээ түүний зургийг папарацциуд авч, сэтгүүлчид хэтэрхий эрэгтэйлэг төрхтэй хэмээн шүүмжилдэг байна.

Симон Александра Жонсон

Америкийн жүжигчин Дуэйн Жонсоны охин гадаад төрхөөрөө бол яг л аав юм. Өдгөө 14 настай энэ охин 196 см аавынхаа өндөр нурууг дуурайсныхаа “ачаар” ангидаа хамгийн хөгшин харагддаг. Тэр аавыгаа дагаад элдэв хүлээн авалтад оролцох дуртай. Харин эцэг нь хэвлэл мэдээллээс хүүхдээ аль болох хол байлгахыг хичээдэг.

п

Аманда Лукас

Дэлхийн хамгийн баян найруулагчдын нэг, “Оддын дайн”-ыг бүтээгч Жорж Лукасын том охин аав шигээ кино урлагт хөл тавья гэж хичээсэн ч чадаагүй. Ингээд Аманда ММА-ын мэргэжлийн тулаанч гэх эмэгтэйлэг бус мэргэжлийг сонгожээ. Түүний хувьд багадаа охин дүү Кэти, эрэгтэй дүү Жет нартайгаа “Оддын дайн”-д дүрээ мөнхөлсөн билээ. Өнгөрсөн жил тэрбээр жирэмсэн болж, спортын карьертаа түр завсарлага авсан. Хэдий тийм боловч рингэндээ эргэж ирнэ гэж амласан байна.

манда Лукас

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн