ENKHBOLD-1.jpg

2017-11-08 15:23
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өнөөдөр (2017.11.08) манай улсад айлчилж буй Британийн парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд уулзалтын эхэнд Британийн парламентын төлөөлөгчидтэй уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа өргөжиж байгааг онцолсон юм. Тэрбээр “2012 онд хоёр орны Батлан хамгаалах яамд хооронд “Харилцан ойлголцлын […]

ZG.jpg

2017-11-08 14:17
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2017.11.08) 15.00 цагт эхэлнэ. Хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Литва Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр батлах тухай,  Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай зэрэг асуудал багтжээ. Хэлэлцэх асуудлын дараалал № Хэлэлцэх асуудал Засгийн газрын […]

Davaasuren.jpg

2017-11-08 14:08
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Нидерландын Вант Улсын Хууль зүй, аюулгүй байдлын яамны Ерөнхий захирал хатагтай Ж.Робберсе болон албаны бусад хүмүүстэй Гааг хотод уулзаж хоёр талын шилжилт хөдөлгөөний бодлогын талаар мэдээлэл солилцохын сацуу олон улсын шилжилт хөдөлгөөний сүүлийн үеийн байдал, сорилт бэрхшээлийг шийдвэрлэж буй арга замуудын талаар өргөн хүрээнд санал солилцов. Монгол […]

Tsagdaa.jpg

2017-11-08 13:59
Хичээлдээ явах гэж гэрээсээ гараад сураггүй болсон найман настай охин Д.Сэржмядагийн эрэн хайж байгаа талаар өнөөдөр (2017.11.08) Цагдаагийн ерөнхий газар мэдээлэл өглөө. Охиныг сураг тасарсан мөчөөс хойш харсан үзсэн хүн байхгүй. Ямар нэгэн мэдээ мэдээлэл огт ирээгүй гэнэ. Охиныг эрэн хайх ажилд Эрүүгийн цагдаа болон Мөрдөн байцаах алба зэрэг холбогдох чиглэлийн байгууллага, орон нутгийн цагдаагийн албан хаагчид оролцож […]

shooting.jpg

2017-11-08 13:44
Япон улсын Нагояа хотод энэ сарын 02-07-ны өдрүүдэд Азийн мастеруудын аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд манай улсын 15 тамирчин буудлага спортын 10 дасгалд өрсөлдөж, богц дүүрэн ирж байна. Тодруулбал манай баг тамирчид 16 алт, 6 мөнгө, 2 хүрэл нийт 24 медальтайгаар тэргүүн байранд шалгарч шилжин явах цом авлаа. […]

OHU-2017.jpg

2017-11-08 12:55
Оросын нийслэл Москва болон хойд нийслэл гэгддэг Санкт-Петербург хот Октябрийн хувьсгалын 100 жилийн ойд үзэсгэлэнгийн олон танхимаа зориулаад байна. Тухайлбал Москвагийн А.С. Пушкины нэрэмжит Дүрслэх урлагийн улсын музей, ГМИИ  Москвагийн Пушкины музейд арваннэгдүгээр сарын 12-ныг хүртэл Хятадын алдартай зураач Цай Гоцян 1917 оны хувьсгалын ойд зориулан тусгайлан бэлтгэсэн бүтээлээ дэлгэж, өөрийгөө анх удаа Орос оронд танилцуулж байна. […]

qatar.jpg

2017-11-08 12:53
“Qatar Airways” агаарын тээврийн компанийн нэгэн онгоц зорчигч эмэгтэйн үйлдлээс болж Энэтхэгт төлөвлөгдөөгүй буулт хийжээ. Зорчигч эмэгтэй нөхрөө араар нь тавьсныг мэдээд онгоцны хөлгийг түйвээсэн аж. Тус онгоц Катарын Дохагаас Бали руу нислэг үйлдэж байсан гэнэ. Гэтэл түүнд сууж явсан нэгэн эмэгтэй нөхрийгөө унтаж байхад нь хурууных нь хээгээр гар утасных нь түгжээг тайлж, нөхрийнхөө […]

gerbuleg.jpg

2017-11-08 12:44
Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны 172 дугаар цэцэрлэг дэргэдээ гэр бүлэгтэй боллоо. Гэр бүлгийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ийн Хүүхдийн сан болон ‘’Ариг’’ банк,  Нидерланд улсын ‘’ING’’ банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран байгуулж, нээлтээ хийсэн   юм. Нээлтийн арга хэмжээнд дүүргийн Эдийн засаг хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Нийгмийн […]

muntrump.jpg

2017-11-08 12:27
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хүчээр энх тайвныг цогцлоох хүсэлтэй гэж мэдэгджээ. Энэ тухай тэрбээр Өмнөд Солонгосын парламентад үг хэлэх үеэрээ хэлсэн байна. Трамп АНУ-ын цэргийн боломжийг тоочсоныхоо дараа “Би хүчээр энх тайванд хүрэх хүсэлтэй байна” гэж мэдэгджээ. Түүнчлэн “АНУ болон миний засаг захиргаа зэвсэг хүчнээ бүрэн шинэ зохион байгуулалтад оруулна” гэжээ. Үүнээс өмнөхөн Трамп БНАСАУ-ын […]

OHU-1.jpg

2017-11-08 11:49
ОХУ бол бидний найрамдалт харилцаатай эртний түнш. Тэр утгаараа хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд боловсролын салбар хамгийн өргөн хүрээнд хөгжиж ирсэн. Түүх сөхвөл одоогоос 95 жилийн өмнө 15 монгол оюутан Москвад очиж суралцаж байжээ. Түүнээс хойш өнөөг хүртэл 60 гаруй мянган хүн ОХУ-ын их, дээд сургууль, ТМС, техникумд суралцаж төгссөн байна. Монголын нийт эрдэмтдийн 70 […]