Хичээлдээ явах гэж гэрээсээ гараад сураггүй болсон найман настай охин Д.Сэржмядагийн эрэн хайж байгаа талаар өнөөдөр (2017.11.08) Цагдаагийн ерөнхий газар мэдээлэл өглөө. Охиныг сураг тасарсан мөчөөс хойш харсан үзсэн хүн байхгүй. Ямар нэгэн мэдээ мэдээлэл огт ирээгүй гэнэ. Охиныг эрэн хайх ажилд Эрүүгийн цагдаа болон Мөрдөн байцаах алба зэрэг холбогдох чиглэлийн байгууллага, орон нутгийн цагдаагийн албан хаагчид оролцож байгаа аж.
Замын-Үүд дэх Цагдаагийн газар эрлийн хилийн цаана, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Эрээн хотод хийх хүсэлтийг тус хотод суугаа Монгол Улсын консулд хүргүүлжээ. Д.Сэржмядаг охиныг хайх ажилд өнөөдрөөс Хятадын холбогдох эрх бүхий байгууллагууд хамтран ажиллаж байгаа гэнэ. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Н.Ганбадрал хэргийг шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв.
Охиныг Замын-Үүд суурингийн төв, хөдөөгүүр мөн хийж байгаа аж. Охины ээж аав руу олон хүн утасдан, санаа тавьж, мэдээ мэдээлэл асууж байгаа учраас ар гэрийнхэн нь болгоомжилж, утсаар ярьсан хүмүүст дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөө больсон байна.