АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хүчээр энх тайвныг цогцлоох хүсэлтэй гэж мэдэгджээ. Энэ тухай тэрбээр Өмнөд Солонгосын парламентад үг хэлэх үеэрээ хэлсэн байна.
Трамп АНУ-ын цэргийн боломжийг тоочсоныхоо дараа “Би хүчээр энх тайванд хүрэх хүсэлтэй байна” гэж мэдэгджээ. Түүнчлэн “АНУ болон миний засаг захиргаа зэвсэг хүчнээ бүрэн шинэ зохион байгуулалтад оруулна” гэжээ.
Үүнээс өмнөхөн Трамп БНАСАУ-ын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн гэсэн билээ.
Эх сурвалж: CBS