zasgiin-gazar-1-1024x504.jpg
2017-09-28 09:49
Засгийн газрын хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Болормааг томиллоо. Ж.Болормаа нь Боловсрол судлалын шинжлэх ухааны магистр зэрэгтэй,  улсад 29 жил, үүнээс төрийн албанд 20 жил ажиллажээ. Томилогдохоосоо өмнө Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн дэд даргаар ажиллаж байсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

baigal.jpg
2017-09-28 09:43
Байгаль орчинд ээлтэй, дэвшилтэд арга технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журмыг Засгийн газрын тогтоолоор баталлаа. Шалгуур үзүүлэлтийг хангасан аж ахуйн нэгж, байгууллагад “Ногоон байгууллага” гэрчилгээ, байгаль орчинд сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн түүхий эд материал ашиглаж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнд “Эко тэмдэг” олгох ба тэмдэг олгох шалгуур үзүүлэлтийг техникийн зөвлөл боловсруулж байгаль орчны асуудал […]

mal.jpg
2017-09-28 09:40
Өчигдөр (2017.09.27) хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Тухайлбал, малын гоц халдварт өвчингүй, хорио цээрийн тусгаарлагдсан бүс байгуулахтай холбогдуулан дараахь арга хэмжээг авахаар Засгийн газар шийдвэрлэлээ. Малын гоц халдварт өвчингүй, эрүүл бүсээс бэлтгэсэн мал, мах экспортлох зорилгоор хорио цээрийн тусгаарлах бүс байгуулах бэлчээр, тэжээлийн газрыг холбогдох хуульд нийцүүлэн олгож, дотоод гадаадын […]

03-8.jpg
2017-09-28 09:10
Хойд Солонгосын засаг захиргаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний Ким Чен Уны дэглэмд явуулж буй “ойлгомжгүй бодлого”-ыг ойлгохын тулд Вашингтон дахь бүгд найрамдахчуудтай холбоотой шинжээчидтэй хэлэлцээр хийхийг оролдож байжээ. Энэ тухай “The Washington Post”сонинд мэдээлсэн байна. Энэ ажиллагаа БНАСАУ-тай асуудал хурцдахаас өмнө эхэлсэн аж. “Тэдний №1 асуудал нь Трамп. Тэд түүнийг ойлгохгүй байгаа” хэмээн […]

UHNAA-HURELSUKH.jpg
2017-09-28 09:00
[starbox] Өчигдөр (2017.09.27) МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэвлэлийн хурал хийж саяхан болж өнгөрсөн тус намын Бага хурлын тухай болон Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа У.Хүрэлсүхийн талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхий сайдад гурван нэр дэвшигч орж ирсэн. Ерөнхий сайдад нэр дэвшсэн У.Хүрэлсүх Бага хурлынхаа гишүүдийн өмнө өөрийн мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж, зорилтоо танилцуулсан. Ерөнхийд […]

soul.jpg
2017-09-27 18:31
Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, ядуурлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр БНСУ-ын Сөүлийн сайн дурынхны төвийн Зохион байгуулалт дэмлэг хариуцсан дэд захирал Пак Ми Хэ болон бусад төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Сөүлийн сайн дурынхны тавийн менежер Ким Ён Хый, Пёнтек их сургуулийн профессор Ким Бом Сү, “Let’s Ko&Mong” байгууллагын дэд тэргүүн Ч.Мядагмаа зэрэг  […]

erdenebat-2.jpg
2017-09-27 17:45
Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбат Ази Номхон Далайн Өргөн Нэвтрүүлгийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жавад Мотажи, ХБНГУ-ын Дойче Велле телевизийн Гадаад харилцааны захирал Клаус Фридрих Херберт Бергмен, төлөөлөгч Йан Хэддоу нарыг хүлээн авч уулзлаа. “Олон улсын телевизийн хөгжлийн чиг хандлага” Олон улсын хурлын эдгээр төлөөлөгчдөд Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбат […]

tetgever.jpg
2017-09-27 17:44
Улсад нийтдээ 26 жил ажилласны дотор Улсын циркт зэрлэг амьтан сургаж тоглуулагчаар 18 жил ажилласан. Гэхдээ 60 хүрээгүй байгаа учир өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх үү? -Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай  хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “…мэргэжлийн урлагийн байгууллагад…зэрлэг араатан, ан амьтан сургаж тоглуулагч ..”-аар 20-иос доошгүй жил ажилласан, эсхүл […]

benzin.jpg
2017-09-27 16:41
БНАСАУ-д хориг арга хэмжээ авч эхэлснээс хойш бензиний үнэ оны эхнийхээс гурав дахин өссөн тухай Өмнөд Солонгосын засаг захиргаанаас мэдээллээ. “Бидэнд ирсэн мэдээллээс үзэхэд БНАСАУ-д нефтийн үнэ өсөж байна. Бензиний үнэ оны эхнийхтэй харьцуулбал гурав дахин өсчээ” хэмээн Нэгдэх яамны албан ёсны төлөөлөгч мэдэгджээ. Үүнээс өмнөхөн Оросын улс төр судлаач Иван Аркатов БНАСАУ-д цөмийн болон […]

donald.jpg
2017-09-27 16:39
Шведийн Сёдертелье хотын хориход бүх насаараа хоригдох ял эдэлж буй Эритрей улсын дүрвэгч Абрахам Укбагабир тус улсын засаг захиргаанаас “Макдоналдс” ресторанаар орж, худалдан авалт хийх эрх олгохыг шаарджээ. Узбагабирын шаардлагаас татгалзсан байна. Шоронгийн захиргаанаас түүнийг хэтэрхий харгис хэрцгий гэмт хэрэг үйлдэж, шоронд хоригдож буй гэж үзжээ. Укбагабир 2015 онд Швед улс өөрт нь орогнох эрх […]