Хойд Солонгост бензиний үнэ гурав дахин өсчээ

2017-09-27 16:411min0
benzin

БНАСАУ-д хориг арга хэмжээ авч эхэлснээс хойш бензиний үнэ оны эхнийхээс гурав дахин өссөн тухай Өмнөд Солонгосын засаг захиргаанаас мэдээллээ. “Бидэнд ирсэн мэдээллээс үзэхэд БНАСАУ-д нефтийн үнэ өсөж байна.

Бензиний үнэ оны эхнийхтэй харьцуулбал гурав дахин өсчээ” хэмээн Нэгдэх яамны албан ёсны төлөөлөгч мэдэгджээ. Үүнээс өмнөхөн Оросын улс төр судлаач Иван Аркатов БНАСАУ-д цөмийн болон пуужингийн туршилтаас болж хориг арга хэмжээгээ чангатгах нь үр дүн муутай арга гэж тэмдэглэж байсан юм.

Эх сурвалж: Рёнхап

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй