урлан-бүтээх-төв.jpg

2017-09-01 14:40
Монголын хүүхдийн урлан бүтээх  төв өнөөдрөөс (2017.09.01) эхлэн энэ сарын 15-н хүртэл хичээлийн шинэ жилийн элсэлтээ авна. Сурагчид ерөнхий боловсролын хичээлийнхээ хажуугаар бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх уран зураг, уран сийлбэр, сүрлэн наамал, сийлбэр, уран хайчилбар, хүүхэлдэй, бэлэг дурсгал, арьс, шүрэн урлал, автомашин, онгоцны загвар зохион бүтээх чиглэлд 2-12 дугаар ангид суралцах боломжтой юм.  Энэ сургалт долоо […]

ус.jpg

2017-09-01 14:27
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд оршин суух иргэн О-ын нэг настай охин гэртээ байсан төмөр савтай усанд унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Иргэд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, ил задгай тавьсан ус болон савыг таглаж байхыг холбогдох албаны хүмүүс анхааруулав.

бөмбөгөр-худалдааны-төв.jpg

2017-09-01 13:51
Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны нутаг “Алтжин” худалдааны төвийн урд талбайд зөвшөөрөлгүй ногооны худалдаа, “Содон” бөмбөгөр орчмын ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж буй иргэдийн үйл ажиллагааг зогсоолоо. Газар чөлөөлөх ажлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 oны наймдугаар сарын 25-ны өдрийн А/134 тоот тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын […]

УИХ-ын-дарга.jpg

2017-09-01 13:40
Эрдмийн өргөөний гэрэлт хаалгыг татан орж буй оюутан,  сурагчид аа, Ирээдүй хойч үедээ эрдэм өвлүүлэх эрхэм үйлсийн эзэн багш, сурган хүмүүжүүлэгч, боловсролын салбарын нийт ажилтан, ажиллагсад аа, Хүндэт эцэг эхчүүд ээ, Та бүхэндээ 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, амжилт ерөөе.         Монгол айл өрх бүрийн сайн сайхан, амар түвшин амьдрал, […]

хичээлийн-шинэ-жил.jpg

2017-09-01 13:35
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хулын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны 47 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож багш сурган хүмүүжүүлэгч, сурагч, эцэг эхчүүдэд мэндчилгээ дэвшүүллээ.  Тэрбээр “2017 онд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 10 сургууль, сургуулийн өргөтгөл шинээр ашиглалтад орж 7480 суудал, төрийн бус өмчийн 11 сургуульд […]

гадаад-харилцаа.jpg

2017-09-01 13:30
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг өчигдөр БНСУ-ын Бусан хотноо болж буй Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт (ФЕАЛАК)-ын Гадаад хэргийн сайд нарын VIII уулзалтад оролцов. Дэд сайд ФЕАЛАК-ын сайд нарын уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлэхдээ, Зүүн Ази, Латин Америкийн бүс нутгийн улсууд боломжтой бүхий л салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлж гүнзгийрүүлэхийн чухлыг тэмдэглэв.Тэрбээр […]

galt-tereg.jpg

2017-09-01 13:24
Польшийн хойд хэсэгт ачааны галт тэрэг зорчигч тээврийн галт тэрэгтэй мөргөлдөж, 21 хүн гэмтэж бэртсэн тухай “Associated Press” агентлаг мэдээллээ. Тус улсын төмөр замын компанийн төлөөлөгч Мирослав Шименецийн мэдэгдсэнээр зорчигч тээврийн галт тэрэг Бельско-Бяла хотыг чиглэн 200 орчим хүнтэй явсан гэнэ. Ослын улмаас 11 вагоны долоо нь замаасаа гарчээ.

засаг.jpg

2017-09-01 13:24
Монголын анхны цахим сургууль болох Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. Энэ хичээлийн жилд тус сургуулийн 640 хүүхдийн суудалтай хичээлийн өргөтгөлийн барилга ашиглалтад орж, 21 анги нэмэгдсэн нь сургалтын үр дүн сайжрах боломжийг бий болгожээ. 84 дүгээр сургуулийн нээлтэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд оролцож, сурагчид, багш нар, […]

Ерөнхий-сайд.jpg

2017-09-01 13:21
Эрдмийн баярын энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын ууган сургуулийн нэг ерөнхий боловсролын гуравдугаар дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 2300 гаруй сургалтын байгууллагад 980 гаруй мянган хүүхэд, залуус суралцана. 73 мянган зургаан настан эрдмийн их өргөөний босгоор алхан орж байна. Эрхэм дүү нар та бүхний […]

замын-хөдөлгөөн.jpg

2017-09-01 13:13
Өнөөдөр (2017.09.01) Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт хэвийн мөрдөгдөж байна. Улсын дугаар нь 0, 5-аар төгссөн автомашины жолооч  замын хөдөлгөөнд оролцохгүй. Харин энэ амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.