“Бөмбөгөр” худалдааны төвийн задгай худалдааг зогсоожээ
2017-09-01 13:51

Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны нутаг “Алтжин” худалдааны төвийн урд талбайд зөвшөөрөлгүй ногооны худалдаа, “Содон” бөмбөгөр орчмын ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж буй иргэдийн үйл ажиллагааг зогсоолоо.
Газар чөлөөлөх ажлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 oны наймдугаар сарын 25-ны өдрийн А/134 тоот тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1-р хэлтэс, Газрын алба, 2-р хорооны Засаг даргын Ажлын алба хамтран зохион байгуулсан байна.