Польшийн хойд хэсэгт ачааны галт тэрэг зорчигч тээврийн галт тэрэгтэй мөргөлдөж, 21 хүн гэмтэж бэртсэн тухай “Associated Press” агентлаг мэдээллээ. Тус улсын төмөр замын компанийн төлөөлөгч Мирослав Шименецийн мэдэгдсэнээр зорчигч тээврийн галт тэрэг Бельско-Бяла хотыг чиглэн 200 орчим хүнтэй явсан гэнэ. Ослын улмаас 11 вагоны долоо нь замаасаа гарчээ.