aylal-zam.jpg

2017-09-20 11:58
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд Богдхан уулын дархан цаазат газарт Аялал жуулчлалын зориулалттай нийт 264 авто машины зогсоол, 60 дугуйны зогсоол, автобус, таксины зогсоолын цогцолбор бүхий 2,05 км авто замыг барихаар төлөвлөсөн. Богд хан ууланд нийслэлийн иргэдийн аялах, амрах зориулалттай явган аяллын 3 чиглэл байгаагаас хамгийн том нь Зайсан-Дугуйцагаан-Баруун ширээтийн аяллын чиглэл юм. Амралтын өдрүүдээр […]

solongosd.jpg

2017-09-20 11:54
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс хөдөлмөр эрхлэлтийн ажлын хүрээнд өнгөрсөн долоо хоногт (2017.09.11-15)-н  154 өргөдөл, гомдол хүлээн авч шийдвэрлэжээ. Тухайлбал, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад нутаг буцаж буй иргэдэд ажил олгогчдоос найман сая 827 мянга, 240 вон нөхөн олгосон талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ. Тус улсад , “Самсунг” даатгалын газарт ажиллаж байсан […]

dugui.jpg

2017-09-20 11:52
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажлыг олон улсын цагдаагийн байгууллагын жишигт хүргэж, эргүүлийн үйл ажиллагаа, зохион байгуулалтыг боловсронгуй болгож цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор “Эргүүл” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дугуйт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд оршин суух Д-гийн халааснаас […]

zogsool.jpg

2017-09-20 11:49
Улаанбаатар хотын Ерөнхий менежер хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, ялангуяа автобусны буудлуудыг олон улсын жишигт нийцүүлэн, стандарт шаардлага хангахуйц хэмжээнд тохижуулах хүрээнд 2013 онд зам, тээврийн асуудлыг хариуцдаг нийслэлийн холбогдох байгууллагуудтай болон Жэй Си Дэко Монголиа ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээний хүрээнд Жэй Си Дэко Монголиа […]

elchin.jpg

2017-09-20 11:46
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Иржи Бродскийг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан өчигдөр /2017.09.19/ хүлээн авч уулзав. И.Бродский Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсондоо баяртай байгаагаа илэрхийлээд цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрчим хүч, байгаль орчин […]

enkhbold-2.jpg

2017-09-20 11:44
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга есдүгээр сарын 15-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдод Ээлжит бус чуулган яаралтай хуралдуулах тухай албан бичиг илгээсэн билээ. Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн албан бичигт хариу илгээжээ. Уг албан бичигт “Танаас ирүүлсэн Ээлжит бус чуулган яаралтай хуралдуулах тухай албан бичигтэй танилцлаа. Улсын Их Хурлын ээлжит бус чуулган саяхан хуралдаж, Монгол Улсын Засгийн […]

ZASGIIN-GAZAR.jpg

2017-09-20 11:26
БНХАУ, ОХУ гэсэн хоёр томоохон гүрний дунд орших гуравхан сая хүн амтай, байгалийн баялагаараа дэлхийд наймдугаарт эрэмбэлэгддэг далайд гарцгүй Монгол Улсын эдийн засгийн болоод улс төрийн асуудал аль хэдийнэ олон улсын анхаарлыг татах болсон билээ. Монголын жүдогийн тамирчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гаргасан амжилт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Владивостокийн Дорнын эдийн засгийн чуулганы үеэр хэлсэн үг, […]

Solongos-2.jpg

2017-09-20 11:08
Монголд дэгдсэн  малын гоц халдварт өвчнөөс үүдэн улс орнууд гаалийн хяналтаа чангаруулжээ. БНСУ-ын Инчеоны нисэх буудалд МИАТ,  “Кореан эйр”  компанийн онгоцноос буусан зорчигдын тээшинд шар шошготой цоож зүүн, Монгол “шошготой” бүхнийг хурааж эхэлсэн байна. Гадны улс орныг зорьж байгаа манай иргэд лаазалж жигнэсэн мах, хорхой ааруул, борц, хиам, зэрэг цөөн хэдэн бүтээгдэхүүн авч гардаг байсан […]

alifa.jpg

2017-09-20 10:56
Өчигдөр орой (2017.09.19) Москвагийн Лермонтовын гудамжинд ОХУ-ын “Альфа-банк” банкны бэлэн мөнгөний машиныг дээрэмдэж их хэмжээний мөнгө авч зугтсан хэрэг гарсан байна. Гэмт хэргийн явц хяналтын камерт бичигдэж үлджээ. Цагдаагийн алба хаагчид хэргийн газарт ирэхэд гэмт хэрэгтнүүд мөнгөө авч, АТМ-ын дэргэдээс зугтсан гэнэ. Бэлэн мөнгөний машинаас 40 сая орчим рубль хулгайлсан гэж цагдаагийн байгууллага мэдэгдсэн байна.    

ZG.jpg

2017-09-20 10:43
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2017.09.20) болно. Төрийн ордны Засгийн газрын хуралдааны танхимд 15:00 цагт  товлогдсон хуралдаанаар  есөн асуудал хэлэлцэн шийдвэрлэж, хоёр асуудалтай танилцах юм байна. Үүнд,