БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс хөдөлмөр эрхлэлтийн ажлын хүрээнд өнгөрсөн долоо хоногт (2017.09.11-15)-н 154 өргөдөл, гомдол хүлээн авч шийдвэрлэжээ. Тухайлбал, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад нутаг буцаж буй иргэдэд ажил олгогчдоос найман сая 827 мянга, 240 вон нөхөн олгосон талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.
Тус улсад , “Самсунг” даатгалын газарт ажиллаж байсан иргэд13 дахь сарын цалин болох 2 сая 456 мянга 780 вон, нутаг буцах зардалд нэг сая вон авчээ. Мөн үйлдвэрлэлийн осолд орж гэмтсэн нэг иргэнд Үйлдвэрийн болон гэнэтийн ослын даатгалын газраас 5 сая 370 мянга 460 воныг нөхөн олгосон байна.
Гадаадын 75 улсад 144.500 монгол хүн ажиллаж, амьдардаг гэсэн статистик бий. Тэдний 30 орчим хувь нь БНСУ-д аж төрж байгаа юм.