gal.jpg

2017-08-02 15:33
АНУ-ын Лос-Анжелес хот дахь Хятадын консулын газар луу зэвсэгт этгээд олон удаа гал нээснийхээ дараа амиа егүүтгэсэн хэрэг өчигдөр (2017.08.01) гарчээ. Амиа золиослогч нь Хятад иргэн байсан бөгөөд халдлагад хүн бэртэж гэмтээгүй байна. Энэ хэргийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Лос-Анжелес хотын цагдаагийн газар шалгаж байгаа аж.

bagvaahai.jpg

2017-08-02 15:14
Бразилийн байгаль судлаачид ховор төрлийн хоёр толгойт сарьсан багваахай илрүүлжээ. Шинжлэх ухааны түүхэнд гурав дахиа тохиож буй энэхүү олдвор нь эрдэмтдэд яагаад ийм зүйл үүсдэгийг олоход тус болох юм. Эрдэмтэд сүүлийн жилүүдэд илүү эрхтэнтэй сиамын ихэр амьтад олноор илрүүлж байгаа аж.

zinpin.jpg

2017-08-02 14:38
Хятадын ард түмэн  энх тайванд дуртай. Гэхдээ улс орноо хамгаалж, ямар ч халдлага довтолгооныг няцаахад бэлэн байна гэж БНХАУ-ын тэргүүн Си Жиньпин Хятадын ардын чөлөөлөх армийн 90 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурлын үеэр мэдэгдлээ. Үүнээс гадна тэрбээр газар нутгийнхаа өчүүхэн хэсгийг ч болов бусдад өгөхгүй гэжээ.

ОУВСан.jpg

2017-08-02 14:34
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Олон улсын валютын сангийн ажлын хэсгийн ахлагч Коши Матайг хүлээн авч уулзлаа. Ажлын хэсэг ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний үнэлгээг хийж ажиллалаа. Хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлэх нэн тэргүүний бодлогын арга хэмжээг цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлж, хөтөлбөрийн эхний шатанд хүрэх ёстой үр дүнд хүрсэн байгаа тул […]

Сахараом.jpg

2017-08-02 14:19
Хоол судлаач О’Коннорын үзэж буйгаар сахарын хязгааргүй хэрэглээ эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэнэ. Сахар хэтрүүлэн хэрэглэснээр жин нэмэгдэж, сэтгэл санаа огцом унаж, амттанаас жинхэнэ хамааралтай болдог байна. Сахар нь өөх тосноос ч илүү аюултай. Яагаад гэвэл бүтээгдэхүүн дэх сахарын хэмжээг бид тэр бүр анзаардаггүй. Тухайлбал, сахар нь талх, нарийн боов, тэр ч бүү хэл хүүхдийн […]

хүү.jpg

2017-08-02 13:49
Хужирбулангаас Гачуурт орох зам дагуух шинэхэн үүссэн гэр хороолол дахь цэвэрхэн хашаа, таван ханатад зургаан настай Б.Содномгалсан хүү аав, ээж, ах, охин дүүгийн хамт амьдардаг. Аав нь Оюутолгойд ажиллаж, ээж нь хүүхдүүдээ хичээл сургуульд нь зөөж, орон гэрээ төвхнүүлдэг байж. Б.Содномгалсан хүү Гачуурт дахь ерөнхий боловсролын 85 дугаар сургуулийн нэгдүгээр ангийн “онц сурлагатан” байв. Улсын […]

хөдөлмөрийн-баатар.jpg

2017-08-02 13:36
Монгол Улсын Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Олимпийн хүрэл, Дэлхийн хошой алтан медальт, Юниварсад наадмын алтан медальт  С.Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнгөрсөн сарын 31-нд Хөдөлмөрийн баатар цол хүртсэн билээ. Шинэхэн Хөдөлмөрийн баатрынхаа тухай сонирхолтой баримтуудыг түүвэрлэн авч хүргэж байна. С.Батцэцэгийн хувьд 1990 оны гуравдугаар сарын 11-нд төрсөн, өдгөө 27 настай. Архангай аймгийн Хашаат […]

морьтой-гатлах.jpg

2017-08-02 12:46
Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутаг “Биндэръяа хөх нуур” гэдэг газар 21 настай эрэгтэй А нь морьтойгоо нуурын усанд осолдож сураггүй болсон байна. Ослын дуудлага өчигдөр (2017.08.01)аймгийн Онцгой байдлын газарт ирсэн бөгөөд энэ сарын 31-нд гэрээсээ гараад эргэж ирээгүй аж. Түүнийг онцгой байдлын газрын таван албан хаагч, цагдаагийн нэг албан хаагч, орон нутгийн гурван иргэн хоёр […]

000.jpg

2017-08-02 12:37
Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороонд нэг нас дөрвөн сартай эмэгтэй хүүхэд жорлонд унаж амиа алдсан хэрэг энэ сарын 31-нд гарчээ. Онцгой байдлын албан хаагчид охиныг жорлонгоос гаргах үед нас барсан байсан тул дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

zasag.jpg

2017-08-02 12:33
2017 онд Авлигатай тэмцэх газарт нийт 242 албан тушаалтны хөрөнгө, орлогоо мэдүүлэх ёстойгоос албан үүргээ гүйцэтгэж буй 239 албан тушаалтан мэдүүлгээ өгсөн байна. Энэ удаагийн ХОМ-ээс харахад төрийн өндөр албан тушаалтнаас гадна аймгуудын Засаг дарга нарын ХОМ  нэлээд олны анхаарлыг татаж байгаа. Тодруулбал, Албан тушаалтнуудын ХОМ-ын мэдүүлгээс жишээ татахад  Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр 940 сая […]