Хоол судлаач О’Коннорын үзэж буйгаар сахарын хязгааргүй хэрэглээ эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэнэ. Сахар хэтрүүлэн хэрэглэснээр жин нэмэгдэж, сэтгэл санаа огцом унаж, амттанаас жинхэнэ хамааралтай болдог байна.
Сахар нь өөх тосноос ч илүү аюултай. Яагаад гэвэл бүтээгдэхүүн дэх сахарын хэмжээг бид тэр бүр анзаардаггүй. Тухайлбал, сахар нь талх, нарийн боов, тэр ч бүү хэл хүүхдийн тэжээлд ч агуулагддаг.
Тэгвэл сахарын хоногийн хэрэглээг дараах маягаар эрс бууруулснаар ямар өөрчлөлт гарах бол.
Өдөрт хэрэглэх сахарын хэмжээ = 6 * зураг
Хоёр долоо хоногийн дараа
Сэтгэл санаагаар унахаа болино. Хоол боловсруулах системийн ажиллагаа хэвийн болж, бие махбод хоол хүнсийг сайн шингээдэг болно.
Сахаргүй долоо хоног
Эрч хүч эрс нэмэгдэнэ. Сайхан нойрсож, өглөө эрч хүчтэй сэрдэг болно.
Сахаргүй 10 хоног
Биеийн жин 1-2 кг-аар буурна. Цусны даралт хэвийн болно. Судсан дахь муу холестерины түвшин багасна.
Сахаргүй 1 сар
Арьсны байдал дээрдэнэ. Хоол хүнсний амтыг илүү мэдэрдэг болно. Үнэрийг сайн мэдэрнэ.
Нэг жилийн дараа
Илүү хүчирхэг, тэсвэр тэвчээртэй, цоглог, эрч хүчтэй болно. Эрс турсан байна. Дархлаа сайжирна.
Таван жилийн дараа
Үеийнхнээсээ илүү залуу харагдах бөгөөд өвдөхөө болино.