Нуурын усанд морьтойгоо живсэн иргэнийг эрэн хайж байна

2017-08-02 12:46
морьтой гатлах

Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутаг “Биндэръяа хөх нуур” гэдэг газар 21 настай эрэгтэй А нь морьтойгоо нуурын усанд осолдож сураггүй болсон байна.

Ослын дуудлага өчигдөр (2017.08.01)аймгийн Онцгой байдлын газарт ирсэн бөгөөд энэ сарын 31-нд гэрээсээ гараад эргэж ирээгүй аж. Түүнийг онцгой байдлын газрын таван албан хаагч, цагдаагийн нэг албан хаагч, орон нутгийн гурван иргэн хоёр техник хэрэгсэлтэйгээр эрэн хайж байгаа аж.

Сэтгэгдлүүд (0)

Сэтгэгдэл бичих