Шинэхэн Хөдөлмөрийн баатар

2017-08-02 13:361min1
хөдөлмөрийн баатар

Монгол Улсын Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Олимпийн хүрэл, Дэлхийн хошой алтан медальт, Юниварсад наадмын алтан медальт  С.Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнгөрсөн сарын 31-нд Хөдөлмөрийн баатар цол хүртсэн билээ.

Шинэхэн Хөдөлмөрийн баатрынхаа тухай сонирхолтой баримтуудыг түүвэрлэн авч хүргэж байна.

  • С.Батцэцэгийн хувьд 1990 оны гуравдугаар сарын 11-нд төрсөн, өдгөө 27 настай.
  • Архангай аймгийн Хашаат сумаар овоглож явдаг тэрбээр таван хүүхэдтэй айлын дөрөв дэх нь.
  • 2008 онд Хашаат сумын дунд сургуулийг дүүргээд МУИС-ийн япон хэлний ангид элсэн суралцжээ.
  • 2005 оноос буюу 15 настайгаасаа сумынхаа Дондов багшийн удирдлаганд чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн байна.
  • Тэрбээр эмнэлэгт хоолойн махаа авахуулахаар хэвтэж байхдаа зурагтаар Монголд Оюутны ДАШТ болж байгааг хажуугийн өрөөний зурагтаар хаалганых нь завсраар шагайн байж үзээд л чөлөөт бөхөд дурласан гэдэг.
  • 2008 оноос “Замчин” клубт Дүвчин багшийн шавь болж, 2012 онд “Хилчин” спорт хороонд харьяалагдаж байна.
  • 2008 оноос З.Дүвчин, Т.Сүхбаатар дасгалжуулагчтай улсын шигшээ багт багтсан.
  • Гэр бүлийн тухайд гэрлэсэн. Нөхөр нь хувиараа бизнес эрхэлдэг гэнэ.
  • Аав нь тэмцээнийг нь зурагтаар үзэж чадахгүй, ээжээр нь яриулдаг гэсэн шүү.
  • 2015 онд дэд хурандаа цол хүртжээ.
  • Түүний амжилтаас цухас дурдахад 2005 оны Өсвөр үеийн УАШТ-ээс мөнгөн медаль, 2007 онд Тайванийн Тайчид болсон Өсвөр үеийн ААШТ-ээс мөнгөн медаль, 2008 оны Залуучуудын УАШТ-ээс алтан медаль, 2008 онд Катарын Дохад болсон Залуучуудын ААШТ-ээс мөнгөн медаль, 2009, 2010 онд Насанд хүрэгчдийн УАШТ-ий алтан медаль, 2011 онд мөнгөн медаль, 2010 онд Энэтхэгийн Шинэ Делид болсон ААШТ-ээс мөнгөн медаль, 2009 оны ДАШТ-д орсон, 2010 оны ДАШТ-д алтан медаль, 2012 оны олимпод хүрэл медаль хүртсэн. Ийнхүү тэрбээр зуны Олимпоос чөлөөтийнхний 32 жил тасарсан медалийн буухиаг үргэлжлүүлсэн нэгэн юм. 2015 оны ДАШТ-д дахин алтан медаль хүртэн дэлхийн хошой аварга болсон аж. 2017 оны Азийн аварга.
  • С.Батцэцэгийн хувьд 2010 онд Монгол Улсын гавьяат тамирчин болж, хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор энгэрээ мялаасан байна.

 

Э.Мөнхзаяа

1 сэтгэгдэлтэй

  • зочин

    2017-08-02 17:54 at 17:54

    Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ.
    99041126

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй