.jpg
2017-07-18 13:37
Хүний эрүүл мэндийг дэмжихийн зэрэгцээ хоол тэжээлтэй холбоотой өвчин үүсгэдэгүүй хүнсийг эрүүл хүнс гэдэг. Үүнд, шинэ хүнсний ногоо, жимс, гурвалжин будаа, хөц будаа, хоёрдугаар гурил, арвайн гурил, овьёос, өөхгүй бараан мах, загас, хальсыг нь хуулсан тахиа, шувууны мах, тослог багатай сүү, сүүн бүтээгдэхүүн зэрэг орно. Эрүүл хоол нь байгалийн гаралтай, олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний […]

-лам-1.jpg
2017-07-18 13:10
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам Монгол Улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад баяр хүргэж захидал илгээжээ. Тэрбээр захидалдаа, Бурханы шашинд нигүүлсэхүй,  хүч үл хэрэглэх зарчим зэрэг хүний суурь үнэт зүйлсийг онцлон анхаарахын хамт хувь хүний итгэл үнэмшлийг хөндөхгүйгээр хүн төрөлхтнийг удирдан залж, хүн төрөлхтөнд тусаа өгөх агуу их боломжийг агуулдагийн адил Ерөнхийлөгч эдгээр үнэт зүйлсийг […]

battulga-6.jpg
2017-07-18 12:44
Их Британий өдөр тутмын хамгийн том сонинуудын нэг Metro сонины вэбсайтад өчигдөр Монгол улсын шинэ ерөнхийлөгч Х.Баттулгын тухай “Магадгүй тэр бидний харж байсан хамгийн булчинлаг ерөнхийлөгч байх” гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэгджээ. Нийтлэлд өнгөрсөн сонгуулийн үр дүнгийн талаар товч дурдаад шинэ ерөнхийлөгчийг зураач байсан, Зөвлөлтийн зэвсэггүйгээр бие хамгаалах төрөл Самбогийн дэлхийн аварга болж байсан хэмээн онцолсон […]

.jpg
2017-07-18 12:40
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-наас нэр дэвшсэн С.Ганбаатар намын дэд даргаар сонгогджээ. Энэ сарын 9-нд тус намын  бага хурал болж  Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хэлэлцэх үеэр  гишүүдийн олонх нь түүнийг дэмжсэн байна.

.jpg
2017-07-18 12:06
Засгийн газар Онцгой албан татварын хуулийн хүрээнд хэрэгжиж эхэлсэн хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашинаас авч байсан татварыг буцаан олгох шийдвэр гаргасан. Нийт 678 автомашинаас 418-д нь татвар буцаан олгожээ. Мөн 48 автомашины бичиг баримт  Гаалийн ерөнхий газарт ирсэн тул  204 автомашины татварыг буцаан олгох ажил үлдсэн байна. Энэ сарын 1-нд дээрх хуулийн заалт хэрэгжиж […]

.jpg
2017-07-18 11:28
БНХАУ-ын удирдагч асан Мао Зэдуны гар бичмэлийг цуглуулгыг анхны үнээс нь 10 дахин өндөр үнээр зарсан байна. Гар бичмэлүүдийг 1975 онд бичсэн бөжгөөд Маогийн бие муу байх үед түүнд юм уншиж өгч байсан сонгодог уран зохиолын мэргэжилтэн Ди Лю гэх эмэгтэй тэдгээрийг хадгалж байжээ. Лондон хотод болсон “Sotheby’s” компанийн дуудлага худалдаагаар гэр бичмэлийг 704750 фунт […]

-1.jpg
2017-07-18 11:02
Өвс ногоо нь юу ч үгүй шатаж, хонины хуйхалсан толгой шиг буржийсан хар хярвас болсон уулс замын хажуугаар үргэлжилнэ. Залуухан гоолиг нарс, зулзаган цагаахан хус модод ёзоороороо шатаж, хэзээ мөдгүй унахад бэлэн болсон ч хэдхэн хоногийн өмнө дэлгэсэн навч нахиа нь ногоохноороо сэрчигнэж, наранд тэмүүлэх нь зовиур шаналалаа гоо үзэсгэлэнгээрээ нууж амьдралд шунах бүсгүй мэт. […]

-худалдаа.jpg
2017-07-18 10:53
Фэйсбүүк хуурдсанд зарын групп олноор бий болж, хар захын адил арилжаа хийж буй. Дэлгүүр хэсэж бус, гэрээсээ хүссэн бараа, бүтээгдэхүүнээ худалдан авч буй нь дэвшил хэдий ч зарим хүн үүнийг овжноор ашиглаж, бусдыг залилах тохиолдол олширчээ. Онлайн худалдаа дөнгөж эхэлж байсан үетэй харьцуулхад хүмүүс ийм төрлийн мэхэнд хууртах нь багассан. Гэвч сүүлийн үед эргээд өсөх […]

1-5.jpg
2017-07-18 10:46
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга цэргийнхэнд хандсан анхны тушаалаа гаргажээ. Анхны тушаалаар Зэвсэгт хүчний генерал, ахлах офицерүүдэд гүзээгээ багасгаж жингээ хасах нэг жилийн хугацаатай үүрэг өгчээ. Эх сурвалж: nuuts.mn

-тэрэг.jpg
2017-07-18 10:37
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Ар матах уулын орчимд гарсан ойн түймэрт автомашинаар болон явганаар очих боломжгүй учраас ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 24 алба хаагчийг тус ангийн захирагч, хурандаа Д.Намсрай, ОБЕГ-ын ГТТГ-ын хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр нар ахлан МИ171Е загварын нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.