Фэйсбүүк хуурдсанд зарын групп олноор бий болж, хар захын адил арилжаа хийж буй. Дэлгүүр хэсэж бус, гэрээсээ хүссэн бараа, бүтээгдэхүүнээ худалдан авч буй нь дэвшил хэдий ч зарим хүн үүнийг овжноор ашиглаж, бусдыг залилах тохиолдол олширчээ. Онлайн худалдаа дөнгөж эхэлж байсан үетэй харьцуулхад хүмүүс ийм төрлийн мэхэнд хууртах нь багассан. Гэвч сүүлийн үед эргээд өсөх хандлагатай болжээ.

Залилагчид онлайн худалдаа олон жил эрхэлсэн хүмүүсийн адил пэйж нээр бараа, бүтээгдэхүүний зураг оруулж урьдчилгаа төлбөр болсон аж. Тухайлбал, фэйсбүүкт Ami Anu гэх хуудас нээсэн иргэн “Гутал худалдана” хэмээн урьдчилгаа болгож нэг хүнээс дунджаар 30-70 мянган төгрөг аваад зугтжээ. Мөн Xongoroo xongoroo гэх нүүр номын эзэн наадмын үеэр монгол дээлний загвартай даашинз нийлүүлнэ хэмээн бусдыг залилсан аж. Хохирогчид нэгдэн хуулийн байууллагад хандан тэднийг шалагуулж эхэлжээ. Иргэдийг энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж, олон жил үйл ажиллагаа явуулсан хуудсаар дамжуулан бараа, бүтээгдэхүүн захиалахыг холбогдох байгууллагаас зөвлөлөө.

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн