БНХАУ-ын удирдагч асан Мао Зэдуны гар бичмэлийг цуглуулгыг анхны үнээс нь 10 дахин өндөр үнээр зарсан байна. Гар бичмэлүүдийг 1975 онд бичсэн бөжгөөд Маогийн бие муу байх үед түүнд юм уншиж өгч байсан сонгодог уран зохиолын мэргэжилтэн Ди Лю гэх эмэгтэй тэдгээрийг хадгалж байжээ.
Лондон хотод болсон “Sotheby’s” компанийн дуудлага худалдаагаар гэр бичмэлийг 704750 фунт стерлинг буюу 910 мянган ам.доллараар борлуулжээ.
Гар бичмэлүүд Хятадын сонгодог урлаг, яруу найргийн талаарх их удирдагч Мао Зэдуны үзэл бодол, дүгнэлтийг тусгажээ. Маогийн бие улам муудаж ярьж ч чадахгүй болсон учир санаа бодлоо цаасан дээр буулгахыг Ди Лю түүнээс хүссэн гэдэг. Мао Зэдун залуудаа Бээжингийн номын санд ажиллаж байсан бөгөөд сонгодог уран зохиолыг шимтэн уншдаг байжээ.
Энэ оны эхээр Хонконгт болсон дуудлага худалдааны зщэр торгон дээр буулгасан Маогийн хөрөг зураг 11 сая ам.доллараар зарагдсан.
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин