Хүний эрүүл мэндийг дэмжихийн зэрэгцээ хоол тэжээлтэй холбоотой өвчин үүсгэдэгүүй хүнсийг эрүүл хүнс гэдэг. Үүнд, шинэ хүнсний ногоо, жимс, гурвалжин будаа, хөц будаа, хоёрдугаар гурил, арвайн гурил, овьёос, өөхгүй бараан мах, загас, хальсыг нь хуулсан тахиа, шувууны мах, тослог багатай сүү, сүүн бүтээгдэхүүн зэрэг орно.
Эрүүл хоол нь байгалийн гаралтай, олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний цогц бөгөөд тэдгээр нь нүүрс ус, өөх тос, уураг, эслэг, аминдэм, эрдэс бодисуудын зохистой харьцаатай байна. Өөх тос, чихэр тосны агууламж өндөртэй хоол хүнс нь эрүүл хүнс болж чадахгүй.
Хоол хүнсний найрлага дахь шимт бодисыг үндсэн шимт бодис, амин дэм, эрдэс гэж ангилдаг. Үндсэн шимт бодист уураг, өөх тос, нүүрс ус. Мөн усанд уусдаг С, B-гийн төрөл, усанд уусдаггүй амин дэмүүд буюу A,D,E,K төрөл ч орно. Хэрэв өөх тос, ялангуяа ханасан өөх тосоор баялаг, хэт боловсруулж цэвэршүүлсэн нүүрс ус бүхий эслэгээр дутмаг, илчлэг ихтэй хоол хүнсийг тогтмол хэрэглэвэл өвчин эмгэг үүснэ.
Мөн шимт бодис дутагдана. Шимт бодисын дутлын үед хэт ядрах, биеийн эсэргүүцэл сулрах, иодын дутал, чийг бам буюу С амин дэм дутагдана. Мөн буруу хооллолтын үед цөс чулуужих, ходоод гэдэсний үрэвсэл, шархлаа, таргалалт, цусны даралт ихсэлт, чихрийн шижин, зүрх судасны өвчин, зарим хорт хавдар үүсдэг.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
3 comments
их хэрэгтэй мэдээлэл байна
таалагдлаа
баярлаа