1918 оны долдугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Екатеринбург хотын худалдаачин Ипатьевын байшинд Оросын хааны гэр бүлийг буудан хөнөөсөн хэргийн нууц одоо ч оньсого дагуулсан хэвээр. Энэхүү эмгэнэлт явдлаас хойш хойш 99 жил өнгөрсөн ч өнөөг хүртэл элдэв шинэ маргаантай баримтууд гарсаар байна. Тэгвэл урь өмнө бидний мэдээгүй, “Оросын сүүлчийн хааны гэр бүл хүйс тэмтрэгдсэн хэргийн” талаарх 10 баримтыг хүргэе.
- Хааны гэр бүлийг буудан хөнөөхөд 12 хүн оролцжээ. Түүнд оролцох нь сайн дурын хэрэг байсан гэнэ.
- Цэргийн комиссар Пётр Ермаков тэр аллагын дараа 20 жилийн турш Зөвлөлтөөр яван хааныг хэрхэн хөнөөсөн тухай лекц уншиж явжээ.
- Романовынхныг хөнөөсөн өрөөний хэмжээ нь 5х6 метр.
- Аллагын өмнө “онцгой зориулалтын байшингийн” хажууд ачааны машин зогсон буун дууг сонсгохгүй гээд мотороо ажиллуулж байжээ.
- Владимир Ленин энэ аллагын эсрэг зогсон II Николайг нээлттэйгээр шүүхийн төлөө байсан гэнэ.
- Хааны гэр бүлийг хөнөөсөн хэрэг зөвхөн хориод оны эхээр олон нийтэд тодорхой болжээ. Үүний өмнө зөвхөн II Николайг хөнөөгөөд гэр бүлийг нь Пермьд авчирсан гэдэг яриа тархсан байжээ.
- Аллагаас өмнөхөн хааны эхнэр өдрийн тэмдэглэлдээ “Эм бэлтгэлээ” гэж бичсэн байв. Үнэн хэрэгтээ тэд зугтах бололцоо гарч магадгүй хэмээн үнэт эд зүйлээ хувцас хунартаа оён нуусан байв.
- Сүүлийн өдрийг нь хүртэл хамт байсан хааны гэр бүлийн үйлчлэгч нараас зөвхөн тогоочын туслах байсан Леонид Седнёв амьд үлджээ.
- Хожим Юровский бичснээр алуурчдаас хоёр нь эмэгтэйчүүдийг буудахаас татгалзсан байв.