ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Оросын дипломатын хувийн хөрөнгийг хураасан АНУ-ын шийдвэрийг хулгай дээрэм хэмээн нэрлэжээ. Үүний хариуд Дональд Трамп Оросоос ямар нэгэн буулт хийлгэсний дараа хөрөнгийг нь буцаахад бэлэн байна гэсэн аж.
Харин Сергей Лавров АНУ-д хандаж дургүйцлээ илэрхийлэхдээ “Засгийн газар хоорондын гэрээгээр баталгаажсан хөрөнгийг хураагаад эргүүлэн өгөхдөө “минийх бол минийх, чинийхийг бол хуваана” гэсэн зарчмаар зүтгэж байгаа хүмүүсийг хэрхэн ойлгох ёстой вэ. Хүмүүжилтэй, боловсон хүмүүс ийм байдаггүй гэж мэдэгдсэн байна.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард дипломатуудыг буцаах шийдвэрийг Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа гаргаад Оросын дипломат хоёр зуслангийн байрыг хаан битүүмжилсэн юм. Энэ явдлыг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хоёр орны харилцааг эвдлэх гэсэн оролдлог гэж байгаа бөгөөд хариу арга хэмжээ аваагүй байгаа аж.