Герман-Монгол.jpg

2017-07-17 17:55
Берлин хотын Захирагч ноён Михаель Мюллер тэргүүтэй төлөөлөгчид манай улсад өнөөдөр (2017.07.17) айлчилж байна. Энэ дагуу Нийслэлийн Засаг дарга С.Батболд  ноён Михаель Мюллерийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Берлин хотын захирагч хотын дарга С.Батболдын  урилгад талархал илэрхийлээд, хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд төрийн захиргааны албан хаагчдыг сургах, мэргэжлийн боловсрол олгох чиглэлээр дэмжих боломжтой гэж үзлээ. […]

Гол.jpg

2017-07-17 16:55
Туул голын  эрэг дагуу ил задгай хог хаягдлыг багасгах зорилгоор хог хаягдал түр хадгалах 16 ширхэг сав найман байршилд суурилуулжээ. Энэ ажлыг  Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Солонгос улсын KOICA Олон Улсын байгууллага хамтран сайн дураар зохион байгуулсан аж. Хариг дээрх савнуудын арчлалт хамгаалалт болон хог тээврийн асуудлыг дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-4 хариуцан ажиллах […]

avrah-zavi.jpg

2017-07-17 16:17
Хөвсгөл аймгийн нутаг Эгийн голд нэг нас таван сартай хүүхэд осолдож амиа алдсан хэрэг энэ сарын 14-нд гарчээ. Онцгой байдлын хоёр албан хаагч хүүхдийг уснаас эсэн мэнд гаргаж анхны тусламж үзүүлэн,  Хатгал тосгоны эмнэлэгт яаралтай хүргэсэн боловч эмчилгээ авч чадалгүй амьсгал хураасан байна. Иймээс  эцэг эхчүүд бага насны хүүхдээ голын эрэг дагуу тоглуулахгүй байх, хараа […]

9999.jpg

2017-07-17 15:48
Үндэсний их баяр наадмын дараах өдрүүдэд ам.долларын ханш 2402 төгрөг болж  өслөө. Өмнө нь 2349.87 төгрөгтэй тэнцэж  байсан бол өнөөдөр 52.67 мөнгөөр нэмэгдэж арилжааны банкиудад 2414-2415 төгрөгөөр борлуулж байна.

huushuur-1.jpg

2017-07-17 14:46
Үндэсний их баяр наадмын гурав хоногт  Төв цэнгэлдэх хүрээлэнд аж ахуй нэгжүүд нийт 900 мянга орчим хуушуур зарж, 820 гаруй сая төгрөгийн орлого олжээ. Холбогдох байгууллагаас энэ жил аж ахуй нэгж байгууллагад хуушуур борлуулах 400 цэгийн зөвшөөрөл олгосон юм.

maken.jpg

2017-07-17 13:32
АНУ-ын сенатор Жон Маккейн Аризона мужийн нэгэн эмнэлэгт мэс засалд оржээ. Эмч нар түүний зүүн нүдэнд цус хурсан байсныг хөнгөн мэс заслаар  амжилттай авсан байна. Сенатор тус мужид долоо хоног орчим эмчилгээ хийлгэснийхээ дараа ажилдаа орох гэнэ. Энэ долоо хоногт төлөвлөгдөөд байсан Ерөнхийлөгч асан Барак Обамагийн эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн хуулийг  зогсоох санал хураалтыг Жон […]

iphone88.jpg

2017-07-17 13:03
Apple компани iPhone смартфоны нийлүүлэлтээ хойшлуулж магадгүй болжээ. Учир нь хурууны хээг унших  сканерын 3D-сенсортай холбоотой асуудал гарсан байна. Тус компанийн мэргэжилтнүүдийн хэлсэнээр техникийн асуудлыг шийдэх тал дээр ажиллаж байгаа тул 3-4 хоног хойшлох гэнэ. Иймд хурууны хээ унших төхөөрөмжгүйгээр смартфоне нийлүүлэх магадлал өндөр байгаа нь Apple-ийн нэр хүнд төдийгүй IV улиралын ашигт сөргөөр нөлөөлж […]

цурам.jpg

2017-07-17 12:31
Өнөөдөр (2017.07.17) Төв аймгийн Батсүмбэр сумын Цацралтын ам, Цогт-Өндөр багийн “Мухар”, Үдлэг багийн “Харуул толгой”, Булган аймгийн Гурванбулаг суманд гарсан нийт дөрвөн түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Өчигдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Төмөр замчид багийн Гүнжийн даваанд гарсан түймрийг бүрэн унтраажээ.

Түймэр.jpg

2017-07-17 12:12
Иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас болж ой хээрийн түймэр аюулын хэмжээнд  хүрээд буй. Цагдаагийн байгууллага энэ сарын 16-нд гал түймэр, зөрчилтэй холбоотой 105 мэдээ, мэдээлэл хүлээн авч шалгаснаас 71 түймэрт эзэн холбогдогчийг тогтоон, 30.1 сая төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээдээр нь нөхөн төлүүлсэн байна. Энэ төрлийн дөрвөн хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэсэн бол 68  зөрчилд Эрүүгийн хэрэг үүсгэхээс […]

Робот.jpg

2017-07-17 11:51
Оросын Робот техник ба техникийн кибернетикийн туршилтын зохион бүтээх хүрээлэн болон Шинжлэх ухааны судалгааны төв  хорт хавдрыг эмчлэх робот зохион бүтээж байгаа аж. Мэргэжилтнүүд энэхүү роботоо 2018 онд ашиглалтанд оруулах юм байна. Робот нь  бамбайн булчирхайн хорт хавдрыг туяа эмчилгээр эмчлэх мэс заслын эмчийг орлох аж.  Удирдлагын систем нь биеийн зөөлөн эд эсэд  мэс заслын  […]