Берлин хотын Захирагч ноён Михаель Мюллер тэргүүтэй төлөөлөгчид манай улсад өнөөдөр (2017.07.17) айлчилж байна. Энэ дагуу Нийслэлийн Засаг дарга С.Батболд ноён Михаель Мюллерийг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Берлин хотын захирагч хотын дарга С.Батболдын урилгад талархал илэрхийлээд, хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд төрийн захиргааны албан хаагчдыг сургах, мэргэжлийн боловсрол олгох чиглэлээр дэмжих боломжтой гэж үзлээ.
Үүний дараа Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын хот хооронд нийтийн тээвэр, хог хаягдал, хот төлөвлөлт зэрэг чиглэлээр хамтран ажиллаж, цаашдын харилцаагаа улам бататгах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Энэхүү албан ёсны айлчлалын хүрээнд Нийслэл хотноо зохион байгуулах хот төлөвлөлттэй холбоотой “Өсөн тэлж буй хот-том боломжууд-том сорилтууд” сэдвээр уулзалт зохион байгуулах аж.
Энэ уулзалтыг ФЭС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Др. Нийлс Хегевиш, УИХ-ын гишүүн, “Азийн хүлэг улс” бодлогын судалгааны хүрээлэнг үүсгэн байгуулагч Л. Оюун-Эрдэнэ нар хамтран зохион байгуулж буй. Энэ үеэр хоёр талууд харилцан туршлага судлах, санал солилцох, цаашлаад хотын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах зорилготой юм.