Берлин хотын Захирагч ноён Михаель Мюллер тэргүүтэй төлөөлөгчид манай улсад өнөөдөр (2017.07.17) айлчилж байна. Энэ дагуу Нийслэлийн Засаг дарга С.Батболд ноён Михаель Мюллерийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Берлин хотын захирагч хотын дарга С.Батболдын урилгад талархал илэрхийлээд, хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд төрийн захиргааны албан хаагчдыг сургах, мэргэжлийн боловсрол олгох чиглэлээр дэмжих боломжтой гэж үзлээ. […]