2017-07-11 20:47
Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй арван хотын өнгө төрхийг тольдсон видео бичлэгийг хүргэж байна. Уламжлалт хэв шинжийг орчин цагийн инженерийн шилдэг бүтээн байгуулалттай хослуулсан үзэсгэлэнт хотуудаар тухтай “аялаарай”. https://www.youtube.com/watch?v=hxmCdZuD6Jk&feature=youtu.be

zuvluguu.jpg

2017-07-11 19:34
Баяр наадмын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагуудад ирдэг дуудлагын ихэнх хувийг хоолны хордлого эзэлдэг. Ингэхдээ гол төлөв салат, зуушнаас хордсон байх нь элбэг. Салат зууш нь хадгалалтын онцгой нөхцөл шаарддаг, түргэн муудаж гэмтэх, эмзэг бүтээгдэхүүн юм. Иргэддээ хандаж, хоолны хордого болон гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна. Салат, зууш бэлтгэх хүнсний хүнсний бүтээгдэхүүнийг эрүүл ахайн […]

o1a.jpg

2017-07-11 19:15
Наадмын өдрүүдэд ихэвчлэн иргэд наршилт, наршилтаас үүдсэн даралт ихсэлт, бага насны хүүхдүүд хоолны хордлогод орсон шалтгаанаар түргэн тусламжийн эмч нарт хандаж байна. Наадамчид Төв цэнгэлдэхэд байрлаж байгаа түргэн тусламжийн үйлчилгээний цэгт хандаж байгаа бол иргэд өрхийн эмнэлэг болон бусад эмнэлгүүдэд хандаж байгаа аж. Баяр, амралтын энэ өдрүүдэд өрхийн Эрүүл мэндийн төвүүд 10.00-15.00 цагийн хооронд иргэдэд […]

china.jpg

2017-07-11 17:46
“Синхуа” агентлаг 12 сая хүн гамшгийн бүст байгаа талаар өчигдөр (2017.07.10) мэдээлжээ. Зургадугаар сарын 22-ноос хойш Төв Хятадын Хунань мужийн ихэнх нутгаар үргэлжлэн орсон усан борооны улмаас 12 сая хүн гамшгийн байдалд оршин сууж байна. Борооны үеэр 53 мянган байр сууц  усанд автаж, нурж сүйрсэн бол 68 мянган байр хэсэгчлэн эвдэрчээ. Одоогоор 83 сураггүй болжээ. […]


2017-07-11 17:19
Үндэсний их баяр наадмын нээлтийн дараа Ерөнхийлөгч Х.Баттулгын МҮОНРТ-ийн шууд нэвтрүүлэгт өгсөн богино хэмжээний ярилцлагыг сийрүүлэн хүргэж байна. -Танд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэе. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын сэтгэгдлээсээ хуваалцана уу? -Наадам сайхан болж байна. Ерөнхийлөгчийн сонгууль хугацаа багатай, хоёр шатны санал хураалт […]

naadamchin.jpg

2017-07-11 16:44
Тулгар төр, Их Монгол Улс байгуулагдсан тэмдэглэлт үйл явдал, Ардын хувьсгалын ойн баяр наадмаараа монголчууд үндэсний дээлээрээ гоёдог уламжлалтай. Энэ жил бяцхан наадамчид ч үндэсний дээлээрээ гоёж Цэнгэлдэх хүрээлэнд ирцгээсэн байлаа. Наадмын талбайн бас нэгэн чимэг болсон бяцхан наадамчдын гоёлыг сонирхоорой. Эх сурвалж: https://www.news.mn/?id=4984  

HUI-7-HUDAG.jpg

2017-07-11 14:01
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадам өчигдөр хязаалан насны хурдан морины уралдаанаар Хүй долоон худагт эхэллээ. Хур багатай, гандуу байгаа хэдий ч хурдан морьдын тоос, гийнгоон дуунд түмэн олон минь дэнж хотойтол наадаж байна. Хүй долоон худагийн эргэн тойрноос бэлтгэсэн гэрэл зургуудаас сонирхуулж байна.   Эх […]

naadamchid.jpg

2017-07-11 13:26
Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолыг үзэхээр төрийн түшээд саатаад байна. Түшээд энэ жилийн үндэсний их баяр наадмаар цайвар өнгийн дээлээр гоёжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга саарал өнгийн даавуу дээл, УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд цайвар шаргал өнгийн дээл, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж газрын ногоон өнгөтэй дээл, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат номин ногоон өнгийн […]

PARIS.jpg

2017-07-11 13:17
Ням гаригийн (2017.07.09) шөнө орсон аадар борооны улмаас Францын нийслэл Парисын зарим дүүрэг үерт автжээ. Их хэмжээний хур бороо хоёр цагийн дотор бууж метроны буудлыг хаалгаа барихад хүргэсэн тул даваа гаригт олон мянган хүн ажлаасаа хоцорсон байна. Үерийн улмаас Парисын онцгой байдлын албанд 1700 дуудлага ирж, 87 хүн хохирол амсчээ. Эх сурвалж: ВВС

Telephones.jpg

2017-07-11 12:41
УЛААНБААТАР ХОТЫН “ШУУРХАЙ УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ” Шуурхай ажиллагааны алба 24 цагаар тогтмол ажиллаж, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг Улаабаатар хотын Захирагчийн ажлын албаны харъяа байгууллага, газар, хэлтсүүдээс үзүүлж буй үйлчилгээний талаар гарсан гомдол саналыг хүлээн авч ажиллана. Шуурхай үйлчилгээний алба – гомдол, саналыг 310005, 70117805, 76111005 дугаарын […]