УЛААНБААТАР ХОТЫН “ШУУРХАЙ УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ”
Шуурхай ажиллагааны алба 24 цагаар тогтмол ажиллаж, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг Улаабаатар хотын Захирагчийн ажлын албаны харъяа байгууллага, газар, хэлтсүүдээс үзүүлж буй үйлчилгээний талаар гарсан гомдол саналыг хүлээн авч ажиллана.
Шуурхай үйлчилгээний алба – гомдол, саналыг 310005, 70117805, 76111005 дугаарын утсаар тус тус хүлээн авч шуурхай үйлчилнэ.
 ЦАХИЛГААН ХАНГАМЖ
Цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажиллагааны бригад 24 цагаар ажиллаж, цахилгааны  гэмтэл саатлын талаар гарсан гомдол саналыг Төвийн хэсгийн шуурхай үйлчилгээний алба – 343048, 343004,
Баруун түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба –  345909  / БГД, СХД, ХУД /,
Зүүн түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба  –  353570   / СБД, ЧД, БЗД / дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна.
Мөн дуудлагын төвийн 70047004 дугаараар дуудлагыг хүлээн авна.
УС ХАНГАМЖ 
Баяр наадмын өдрүүдэд ажиллах гэр хорооллын ус түгээх байрууд дараах цагийн хувиараар ажиллана. Үүнд:
А. Шугамаар ус хангах алба:
Б. Зөөврөөр ус хангах алба:
Жич: Хүй 7 худагт нийт 20-н ус сан байрлуулж усаар хангаж ажиллана. Баярын өдрүүдэд УСУГ болон Зөөврийн ус хангамжийн алба, ШУХАлбан дээр хариуцлагатай жижүүрүүд ажиллана. Ачаалал ихтэй цэгүүдэд салаалагч гаргаж ус түгээж үйлчилнэ. Үйлчилгээний талаарх санал гомдол, дуудлагыг 70157066, 70157016, Зөөврийн ус хангамжийн албаны 70157025 утсуудаар авч байна.
ОРОН СУУЦ , НИЙТИЙН АЖ АХУЙ
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, түүний харъяа салбар компаний ээлжийн инженерүүд, засварчин, цахилгаанчид 24 цагаар ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамжийн талаар гарсан санал, гомдлыг 325595 дугаарын утсаар хүлээн авч барагдуулна.
Аваарийн ангитай 325595 дугаарын утсаар харилцана. ОСНААУГазар дээр ариутгах татуургын машин 24 цагаар дуудлага авч ажиллана.
“Орон сууц ашиглалтын” орон нутгийн өмчит газруудын  утасны жагсаалт:
ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ УЛААНБААТАР БУЯН”  КОМПАНИ
“Улаанбаатар  Буян” компани  баярын  өдрүүдэд  ердийн  цагийн  хуваарийн  дагуу 09.00 -15.00 цагийн хооронд амралтгүй ажиллана.
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн