Баяр наадмын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагуудад ирдэг дуудлагын ихэнх хувийг хоолны хордлого эзэлдэг. Ингэхдээ гол төлөв салат, зуушнаас хордсон байх нь элбэг. Салат зууш нь хадгалалтын онцгой нөхцөл шаарддаг, түргэн муудаж гэмтэх, эмзэг бүтээгдэхүүн юм. Иргэддээ хандаж, хоолны хордого болон гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.
- Салат, зууш бэлтгэх хүнсний хүнсний бүтээгдэхүүнийг эрүүл ахайн шаардлага хангасан орчноос сайтар шалган худалдаж авах
- Ногоо жимсийг урсгал бүлээн усаар сайтар угаах
- Гарын ариун цэврийг сахих
- Түүхий болон шууд идэхэд бэлэн бүтээгдэхүүнийг тус тусад нь бэлтгэх
- Бэлтгэсэн хүнсийг тасалгаанд болон гадна орчинд ил задгай хадгалахаас татгалзах
- Тагтай саванд хийж, хөргүүрт хадгалана
- Идэх хэмжээндээ тохируулан тухай бүрт нь бэлгэх
Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төв