huushuur.jpg

2017-07-06 17:40
Улс үндэсний их баяр наадмаар монгол хүн бүр наадмын хуушуур худалдаж авахыг хүсдэг. Гэвч та баяр наадмын өдрүүдэд хуушуур худалдан авахаасаа өмнө энэ зөвлөмжийг нэг уншаарай. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс иргэн танд хандаж гаргасан зөвлөмжийг хүргэж байна. Борлуулж буй газрын ажиллагсад нь ариун цэвэр сахиж, малгай бээлий өмссөн байдлыг ажиглан худалдаж авахаа шийдэх Та […]

aylal.jpg

2017-07-06 17:25
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БОЛОН ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД Үндэсний их баяр наадам болон аялал, амралтын улирал эхэлсэнтэй холбогдуулан гаднын болон дотоодын жуулчид, аялал зугаалгаар явж буй иргэд, орон нутагт зорчин явагчдын урсгал ачаалал ихэссэн. Автотээврийн үндэсний төвөөс Жуулчин тээвэр улс, хот хоорондын нийтийн зорчигчдыг тээвэрлэх явцад зам тээврийн  осол аваар, техникийн саатал гарч болзошгүй […]

enkhbold-1.jpg

2017-07-06 17:19
Өнөөдөр УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулган өндөрлөж байна. Чуулганыг хааж УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм хүндэт иргэд ээ, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, УИХ-ын 2017 оны хаврын чуулган өндөрлөж байна. Энэ чуулган ажлын 55 өдөр үргэлжилж, бие даасан 18 хууль, хуульд өөрчлөлт оруулах тухай 113 хууль, зээлийн хэлэлцээр […]

UIH.jpg

2017-07-06 17:15
Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.07.06) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас өнгөрсөн сарын 15-ны өдөр өргөн […]

naadam-3.jpg

2017-07-06 17:04
ЦЕГ өнөөдөр (2017.07.06) Үндэсний их баяр наадмын үеэр цагдаагийн байгууллага замын хөдөлгөөний аюулгүй байдал хангах болон наадамчдын тав тух, аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах талаараа мэдээлэл өглөө. Өнөөдрөөс эхлэн Цагдаагийн байгууллага өндөржүүлсэн байдал зарлан ажиллаж байгаа бөгөөд энэ ажиллагаа наадам дуустал үргэлжлэх юм байна. Наадмын өдрүүдэд цагдаагийн 398 албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллах ба  Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй […]

putin-2.jpg

2017-07-06 16:46
Си Жиньпин: Путин бид хоёр хоёр талын харилцааг “гадны нөхцөл байдлын” нөлөөнөөс хамгаалж байхаар тохиролцлоо Долдугаар сарын 4-нд БНХАУ-ын дарга Си Жиньпины ОХУ-д хийсэн хоёр хоногийн албан ёсны айлчлалт дууслаа. Энэ  айлчлалт нь өнгөрч буй долоо хоногийн гол үйл явдал болов. Бээжингийн тоолсноор энэ нь хоёр лидерийн 23 дахь уулзалт бөгөөд Си дөрвөн жилийн өмнө […]

huuhed.jpg

2017-07-06 16:32
  Хүүхдийн 20 мянган төгрөг өнөөдөр (2017.07.06) иргэдийн дансанд 18.00 цаг гэхэд орно гэж Монгол банк мэдээлжээ. Энэ удаа 2017 оны нэгдүгээр сараас долдугаар сар хүртлэх хугацаанд мөнгөө аваагүй байсан 403.445  хүүхдүүдийн мөнгө өмнө нь хүүхдийн мөнгө авч байсан дансаар нь дамжин шууд орох юм байна. Тэдний мөнгө олгогдсоны дараа долдугаар сарын мөнгөө аваагүй байгаа 660 мянган […]

A-osol.jpg

2017-07-06 15:40
Өвөрхангай аймгийн төвөөс 75 км зайтай орших Уянга сумын “Бөөрөлжүүт” 6-р баг “Бөөрөлжүүтийн гол” гэдэг газарт үйл ажиллагаа явуулдаг иргэн О-ын “Баярс гоулд” бичил уурхайд 10-15 метрийн гүнд нуралт үүсч хувиараа алт олборлогчид нурангид дарагдсан гэсэн дуудлага 2017 оны долдугаар сарын 06-ний өдрийн 05:02 цагт /05:10 цагт/ Өвархангай аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Одоогоор […]

gadaadad-urchlegdsen-huuhduud.jpg

2017-07-06 15:15
Өнөөдөр ГИХГ-ын дарга Д.Мөрөн  Монгол Улсаас гадаад оронд үрчлэгдээд 10 жил болсон хүүхдүүдийг эцэг эхийнх нь хамт хүлээн авч уулзлаа.  1956 онд үүсгэн байгуулагдсан АНУ-д төвтэй “Холт интернэйшнл” хүүхдийн төлөө олон улсын 16 байгууллагаар дамжин 71 хүүхэд АНУ-ын гэр бүлд үрчлэгдсэн байдаг. Тус байгууллага нь үрчлэгдсэн хүүхдийг төрөлх эх оронтой нь танилцуулах аялал зохион байгуулдаг ба энэ […]

0.jpg

2017-07-06 15:06
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Байнгын хорооны гишүүн, Аюулгүй байдал, батлан хамгаалах хорооны дарга, Вьетнамын Коммунист Намын Төв Хорооны гишүүн, хурандаа генерал Во Чонг Вьет тэргүүтэй БНСВУ-ын Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд төлөөлөгчдөд хандан Монгол Улсад тавтай […]