Өвөрхангай аймгийн төвөөс 75 км зайтай орших Уянга сумын “Бөөрөлжүүт” 6-р баг “Бөөрөлжүүтийн гол” гэдэг газарт үйл ажиллагаа явуулдаг иргэн О-ын “Баярс гоулд” бичил уурхайд 10-15 метрийн гүнд нуралт үүсч хувиараа алт олборлогчид нурангид дарагдсан гэсэн дуудлага 2017 оны долдугаар сарын 06-ний өдрийн 05:02 цагт /05:10 цагт/ Өвархангай аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Одоогоор дөрвөн хүнийг амьд, гурван хүнийг нас барсан байдалтайгаар гаргаж аваад байна. Тухайн үед уг ослын газарт хэдэн хүн байсаныг мэдэх боломжгүй байгаа тул эрлийн ажил үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.