Санал.jpg

2017-06-19 16:38
Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажил энэ сарын 10,11-ний өдөр болсон билээ.Гадаад улсад байгаа иргэдээс сонгуульд оролцож саналаа өгөхөөр 7209 иргэн бүртгүүлж тэдгээрээс 4816 иргэн буюу 66.8 хувь нь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг  33 улс дахь 45 салбар комиссын тогтоосон санал авах байранд очиж  саналаа  өгсөн байна.  Гадаад улсад байгаа иргэдийн санал […]

Говь.jpg

2017-06-19 16:29
Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс “Говь” компанийн агуулах, үйлдвэрт гарсан галын дүгнэлтийг урьдчилсан байдлаар тогтоожээ. Хэлтэсийн дарга  Ч.Хүрэлбаатараар ахлуулсан 40 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг  барилгын дээвэрт засварын ажил хийж байсан ажилчид борооны дусаал гоождог хэсгийг хар цаасаар давхарлаж, хар лакыг хайлуулахдаа газ ашиглан ил гал гаргасан болохыг илрүүлжээ. Газны хий нь агааржуулалтын хоолойд хуримтлагдаж, цагийн […]

Sarnai.jpg

2017-06-19 15:48
М.Сарнай хэмээх 37 настай бүсгүй өдгөө 36 хүүхдийн ээж. Тэрбээр өнөөдөр 5 ханатай гэртээ өөрийн 5 хүүхдээс гадна өргөж авсан 31 хүүхдээ хайраар дутаалгүй, хооллож ундлан, хүмүүжүүлж байна. Өөрийнх нь бага нас хогийн цэг дээр өнгөрч, амьдрал нь тийм дардан байгаагүй учраас хүүхэд бүрийг сургуульд сурч, дулаахан гэрт айдас хүйдэсгүй амьдраасай гэж хүсэхдээ аав ээж […]

Hulgana.jpg

2017-06-19 15:34
Стэнфордын их сургуулийн эрдэмтэд зүрхний шигдээс туссан хүнийг аврах шинэ аргыг хулганад  амжилттай туршижээ. Туршилтаар хархнуудад зохиомлоор зүрхний шигдээс үүсгэж  дараа нь  зүрхний булчинд нь циано хэмээх  нянг суулган гэрэл тусгасан байна. Харин зарим хэсэг харханд нянг суулгасан боловч гэрэл тусгаагүй аж. Үүнээс 10 минутын дараа  эхний хэсэг хархнуудын зүрхэн дэх хүчилтөрөгчийн хэмжээ нь гэрлийн […]

Syria.jpg

2017-06-19 14:53
Сирийн Дейр-эз-Зор мужийн Эль-Маядин хот Исламын улс гэх террорист байгууллагын шинэ нийслэлээр зарлагдсан тухай Associated Press агентлаг дамжуулав. Ракка ба Мосул хотоос Террористуудын олон хээрийн дарга Эль-Маядин хотод зугтан очсон гэсэн таамаглалын мөрөөр цэргийн тусгай албадынхан ажиллаж байна. Иракийн хилийн ойролцоо, Евфрат мөрний хөндийн дунд хэсэгт тус хотыг шалгаж байгаа талаар Террористуудын гэмт хэргийг мөрдөн […]

Hillary.jpg

2017-06-19 14:37
Үл таних этгээдүүд Нью-Йорк хотын Crooked Hill Road гудамжны самбарт A, R, Y гурван үсгийг нэмэн бичиж Crooked Hillary буюу “зальжин маягын Хиллари” гэсэн үгийг бүтээжээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгчийн  үе үе хэрэглэдэг үг юм. Дональд Трамп Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийн үеэр өөрийн өрсөлдөгчдөө ийм нэрийг өгч байлаа. Энэ нэрийг тэрбээр Клинтоны цахим шуудантай холбоотой дуулиан эсвэл […]

Hil.jpg

2017-06-19 14:29
БНСУ-д долоо хоногийн дотор Хойд Солонгосын цэрэг оргож ирсэн хоёр дахь тохиолдол бүртгэгджээ. Оргосон цэрэг 20 гаруй настай бөгөөд  Ханган голыг хөндлөн туулсан аж. Тэрээр Өмнөд Солонгосын харуулын албаны цэргийг харангуутаа “Намайг битгий алаарай, би танай талд орохыг хүсч байна”  хэмээн хашгирсан байна. Тус улсын Нэгдсэн цэргийн штаб түүнээс  мэдүүлэг авхаар болжээ. Үүнээс өмнө хоёр […]

NOAT.jpg

2017-06-19 13:05
Энэ оны Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт хэвийн үргэлжилж байна. 2017 оны зургаадугаар сарын 15-ны байдлаар 64.1 тэрбум төгрөгийг буцаан олгож, төлөвлөсөн дүнгийн 61 хувийн, ХХОАТ-ын буцаан олголтоор 39.9 тэрбум төгрөгийг олгосон нь төлөвлөсний 88 хувь гэсэн үг юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан буцаан олголтын нөхцөл, шаардлагыг хангасан 497’432 татвар төлөгч […]

Nitiin-teever.jpg

2017-06-19 12:43
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй 7451 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 186 […]

Erdenebat.jpg

2017-06-19 11:56
“Азийн бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоо” сэдэвт чуулга уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө, Монголын Бизнесийн зөвлөлийн гишүүд ээ, Та бүхний энэ өглөөний амрыг эрэн мэндчилье! Энэ чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн хөрөнгө оруулагч Та бүхэнд талархал илэрхийлж байна. Монгол орон […]