Сирийн Дейр-эз-Зор мужийн Эль-Маядин хот Исламын улс гэх террорист байгууллагын шинэ нийслэлээр зарлагдсан тухай Associated Press агентлаг дамжуулав. Ракка ба Мосул хотоос Террористуудын олон хээрийн дарга Эль-Маядин хотод зугтан очсон гэсэн таамаглалын мөрөөр цэргийн тусгай албадынхан ажиллаж байна.
Иракийн хилийн ойролцоо, Евфрат мөрний хөндийн дунд хэсэгт тус хотыг шалгаж байгаа талаар Террористуудын гэмт хэргийг мөрдөн мөшгөж бүртгэдэг байгууллага энэ талаар мэдээлсэн байна. Энэ хот террорист бүлэглэлийн сүүлчийн цайз болно. Террористууд түүнийг эцсийн хүнээ хүртэл хамгаалан тулалдах болно гэж тус байгууллагын төлөөлөгч Саид Мохаммед Хидер хэлсэн байна.
М.ЭРДЭС