Үл таних этгээдүүд Нью-Йорк хотын Crooked Hill Road гудамжны самбарт A, R, Y гурван үсгийг нэмэн бичиж Crooked Hillary буюу “зальжин маягын Хиллари” гэсэн үгийг бүтээжээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгчийн үе үе хэрэглэдэг үг юм. Дональд Трамп Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийн үеэр өөрийн өрсөлдөгчдөө ийм нэрийг өгч байлаа.
Энэ нэрийг тэрбээр Клинтоны цахим шуудантай холбоотой дуулиан эсвэл түүний сэжигтэй ивээн тэтгэгч нарын талаар ярихдаа хэрэглэж байсан билээ. Мөн тэрбээр Оростой холбоотой гэх хэргээр өөрийг нь мөрдөн мөшигсөн хэрнээ Хиллари Клинтоныг яагаад мөрдөхгүй байна вэ гэсэн асуудлыг тавьж байсан юм.
М.ЭРДЭС