Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс “Говь” компанийн агуулах, үйлдвэрт гарсан галын дүгнэлтийг урьдчилсан байдлаар тогтоожээ.
Хэлтэсийн дарга Ч.Хүрэлбаатараар ахлуулсан 40 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг барилгын дээвэрт засварын ажил хийж байсан ажилчид борооны дусаал гоождог хэсгийг хар цаасаар давхарлаж, хар лакыг хайлуулахдаа газ ашиглан ил гал гаргасан болохыг илрүүлжээ. Газны хий нь агааржуулалтын хоолойд хуримтлагдаж, цагийн дараа утаа болон уугьж, гал алдсан байна.
Тухайн үед засвар хийж байсан найман хүн цагдаагийн байгуулагад өгсөн мэдүүлэгтээ хар лак хайлуулахаар хийн газаар ил гал гаргаснаа хүлээн зөвшөөрчээ.
Тэднийг үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас томилогдсон ажлын хэсэг эцсийн байдлаар галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.
2 comments
Hnnn odoo edgeer ajilchidaar nohon toluuleh n de. Zohih yosnii baiguullaguudar hiilgeh yostoi yumiig ajilchidaaraa hiilgesnees bolj bgashde oorsdiih n buruu
Araich dee xuurxii ajilchdad ymar buruu bnaa. Ayulgui ajillagaanii zaawarchilgagaa uguxgui yasiin. Yax gj gaz ashigluuldag bn gal garaad zogsox bus zaswar xiij bsan ajilchid gald urtsun bol xen xariutslaga xvleexiin iim muuxai xvn chanargui uildelee bolichix l doo. Adilxan l amidrax gj yadaj bgaa negnii. Ingej ajilchidda toxox bsiin xandiwiin dans ntr yax gj neesiin icheereee Goviinxoon iim tom baiguullaga ingej nowshirch bxad busad nich dvvrchee