.jpg
2017-05-16 16:14
Нийслэлийн  “Барилга байгууламжийн лифт өргөх байгууламжид хяналт шалгалт хийх ажлын хэсэг  орон сууц, олон нийтийн барилгын  1515 лифтэнд хяналт тавьжээ. Өнгөрсөн гуравдугаар сарын 13-наас энэ сарын 8 хүртэл хугацаанд хийсэн шалгалтаар ноцтой зөрчил илэрсэн 15 липтийг зогсоосон байна. Шалгалтад хамрагдсан лифтнээс мэргэжлийн лифтчинтэй -1127, лифтчингүй 388, техникийн магадлал хийлгэсэн 356, магадлал хийлгээгүй болон хугацаа дууссан […]

mshingui-udur.jpg
2017-05-16 15:57
Ирэх бямба гариг буюу тавдугаар сарын 20-нд “Автомашингүй өдөр” тохионо. Энэ өдөр нийслэлийн томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй юм байна. Найм дахь жилдээ тэмдэглэж буй “Автомашингүй өдөр” олон улсын гүйлтийн “Улаанбаатар марафон-2017” тэмцээн болно. Марафон гүйлтийн үеэр Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, […]

hilchid.jpg
2017-05-16 15:51
Энэ сарын 10-12 нд Дорнод аймгийн ихэнх нутгаар салхины хурд ширүүсч, хүчтэй цасан шуурга шуурчээ. Үүнээс үүдэн 4000 орчим мал шуурганд уруудан улсын хилд тулж ирснийг хилийн 0132 дугаар ангийн шуурхай бүлэг Цагааннуур, Харнуур, Зоргон, Тарган-Ухаа заставын хилчидтэй хамтран тогтоожээ. Шуурганд уруудсан мал улсын хилээс 50-80 километрт нутагладаг, Чулуунхороот, Чойбалсан сумын 30 гаруй айлын 3800 шахам адуу, […]

tsas.jpg
2017-05-16 15:41
Энэ зун уур амьсгал олон жилийн дунджаас 0.5-1.0 дулаан байх бөгөөд хур тунадас олон жилийн дундажтай адил байх төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тодруулбал, Бaруун зүгийн нутгаар буюу Ховдын ихэнх, Баян-Өлгийн зүүн өмнөд, Увсын өмнөд, Завханы баруун, Говь-Алтайн баруун болон зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, Баян-Өлгийн хойд, Увсын баруун хойд хэсгээр олон […]

001-2.jpg
2017-05-16 15:21
Агаар хөрсний бохирдлыг бууруулах, авто замын ачааллыг багасгах зорилготой шат дараатай ажлуудын хүрээнд Чингэлтэй дүүргийн 11, 12 дугаар хороонд авто замын ажил явагдаж байна. Замын ажилтай Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат танилцлаа. Дүүргийн 11, 12 дугаар хороо, Самбалхүндэвийн эргэмжийн газрын замаас Дэнжийн мянгын авто замтай нийлэх 0.52 км авто замын ажил хийгдэж энэ долоо хоногт […]

siiiiiiiiiiiiiiiiiiii.jpg
2017-05-16 15:04
Австралийн Сидней хотын шүүх саяхан 24 настай монгол залууг Их Британийн жуулчин бүсгүйг хүчирхийлсэн хэрэгт сэжиглэн шүүсэн байна. Сэжигтэн шүүх хуралд онлайнаар оролцсон бөгөөд 10 мянган ам.долларын барьцаа өгч батлан даалтад гаргачихаад байгаа гэнэ. Монгол залуу Их Британийн жуулчин, 23 настай бүсгүйтэй энэ оны нэгдүгээр сарын 15-ны орой шөнийн  клубт танилцсан юм байна. Үүний дараа хамт буудалд хоносон бүсгүй цагдаад “өөрт нь […]

.jpg
2017-05-16 12:38
Амьд хөгжим сонирхогч залуусын хүсэн хүлээдэг “PLAYTIME 2017” амьд хөгжмийн наадам  ирэх сарын 14-16-нд Монгол шилтгээнд болно. Анх 2002 онд үүсэн байгуулагдсан цагаасаа хойш 16 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ наадам нь дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдаар дамжуулан залуусын хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой юм. Энэхүү наадам нь Монгол Улсад 1990-ээд […]

-2.jpg
2017-05-16 12:13
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 12-15-нд Бээжин хотноо болсон “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцлоо. Тэрбээр өнөө орой 11:00 цагт  эх орондоо ирнэ. Айлчлалын хүрээнд Монгол Улс,  БНХАУ  хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зуржээ. Үүний зэрэгцээ Монгол Улсад хөрөнгө оруулагч […]

seo-stroitelstvo-kottedgei.jpg
2017-05-16 11:50
Урин дулааны цаг ирлээ. Жилийн дөрвөн улиралд захирагдан амьдардаг монголчууд дулааны улиралд багтаагаад амины байшин, зуслангийн байраа барьчихсан гэж хичээдэг. Тиймээс өөрөө барилга барихаар шийдсэн хүмүүст хандсан зөвлөгөөг хүргэе. Юуны өмнө байшин босгоно гэдэг бол жирийн нэг ажил биш юм. Та хичнээн няхуур зөв хандаж, тооцоолж чадна төдий чинээ амар хялбар, найдвартай, зовлон багатай байх болно. […]

macron.jpg
2017-05-16 11:37
Эммануэль Макрон өнгөрсөн ням гарагт Францын Ерөнхийлөгчийн суудлыг албан ёсоор хүлээн авлаа. Түүний тангараг өргөх ёслолын дараах хийх ажлын жагсаалтад Путинд захирагдахгүй байх, АНУ-тай тэгш эрхтэй байх, Европын холбоон дахь тэргүүлэх байр сууриа эргүүлэн авах зэрэг багтжээ. Гэхдээ шинжээчдийн үзэж буйгаар Макроны нэн тэргүүнд хийх ёстой ажлын тоонд иргэдээ нэгтгэх, тэднийхээ итгэл найдварыг олж авах […]