“PLAYTIME 2017” амьд хөгжмийн наадам ирэх сард болно

Амьд хөгжим сонирхогч залуусын хүсэн хүлээдэг “PLAYTIME 2017” амьд хөгжмийн наадам  ирэх сарын 14-16-нд Монгол шилтгээнд болно.

Анх 2002 онд үүсэн байгуулагдсан цагаасаа хойш 16 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ наадам нь дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдаар дамжуулан залуусын хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.

Энэхүү наадам нь Монгол Улсад 1990-ээд оны сүүлч буюу ,2000-аад оны эхэнд  шинээр дэлгэрч эхэлсэн амьд хөгжмийн шинэ дугаралт, түүний төлөөлөл болсон хамтлаг, дуучид, тэдгээрийн дуу хѳгжмийг олонд хүргэх тайз нь болсноороо онцлогтой.

“PLAYTIME” амьд хөгжмийн наадам зохион байгуулагдсан цагаасаа хойш  нийт 500 гаруй хамтлаг, дуучин давхардсан тоогоор уран бүтээлээ хүргэж байжээ. Үүнээс АНУ, ИХ Британи, ОХУ, Япон, Ѳмнѳд Солонгос, Ѳвѳр Монголоос урилгаар ирж оролцсон гадны хамтлаг олон бий. Өнгөрсөн жилийн наадмыг эргэн сануулъя.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн