Нийслэлийн “Барилга байгууламжийн лифт өргөх байгууламжид хяналт шалгалт хийх ажлын хэсэг орон сууц, олон нийтийн барилгын 1515 лифтэнд хяналт тавьжээ.
Өнгөрсөн гуравдугаар сарын 13-наас энэ сарын 8 хүртэл хугацаанд хийсэн шалгалтаар ноцтой зөрчил илэрсэн 15 липтийг зогсоосон байна. Шалгалтад хамрагдсан лифтнээс мэргэжлийн лифтчинтэй -1127, лифтчингүй 388, техникийн магадлал хийлгэсэн 356, магадлал хийлгээгүй болон хугацаа дууссан 1159 лифт байсан аж.
Ажлын хэсгийн гишүүд дээрх зөрчил илэрсэн байгууллага, сууц өмчлөгчдийн холбоодын холбогдох албан тушаалтанд илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар арга зүйн зөвлөгөө болон хууль, дүрэм, стандартын зөвлөгөөг өгч, лифт тус бүрд “Зөвлөмж” хүргүүлжээ.