99999-2.jpg
2017-03-29 15:43
Өнөөдрийн байдлаар Эмээлт зах дээр нэг кг ноолуурыг 88-90 мянган төгрөгөөр худалдан авч байна. Харин Хөдөө аж ахуйн биржийн арилжаагаар нэг кг боловсруулаагүй ноолуур 98357 төгрөгийн өртөгтэй байгаа юм. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал ямааны ноолуур 20 орчим мянган төгрөгөөр өссөн Хөдөө аж ахуйн биржийн өнөөдрийн арилжаагаар 14 мянган тонн ямааны боловсруулаагүй ноолуурыг […]

6565-5.jpg
2017-03-29 15:01
Өнөө өглөө (2017.03.29) Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт буюу МУИС-ын уулзвараар гарч явсан түргэний машиныг  приус маркын автомашин мөргөсөн  осол гарчээ.  Золоор түргэн тусламжийн машинд өвчтөн байгаагүй аж.  Хэргийг Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид шалгаж байна.

1212-11.jpg
2017-03-29 14:33
Монголын төрийг шунхай шулаачдийн үүр болгож буй хүний нэг бол Төрийн өмчийн хороон дарга асан Ц.Нанзаддорж. Тэрбээр удахгүй болох Ардчилсан намын дотоод сонгуульд Говь-Алтай аймгийн Намын хороон дарга болохоор санаархаж буй юм билээ. Алтайчууд энэ хүнээс олон жилийн өмнө арай гэж салсан. Төрийн өмчийг хувьдаа завшдагаараа алдартай Ц.Нанзаддорж 2015 онд АТГ-т албан ёсоор мэдүүлсэн хөрөнгө […]

00000-2.jpg
2017-03-29 14:24
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр нийслэлийн нутаг дэвсгэр дэх түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл, түүнийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрөөс эхлэн нийслэлийн бүтээн байгуулалтад голын хайрга биш, уулын дайрга ашиглана. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулахдаа байгаль […]

011-7.jpg
2017-03-29 14:18
Өнөөдөр 15:00 цагт Төрийн ордны Засгийн газрын хуралдааны танхимд Засгийн газрын ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр товложээ.

9898050505.jpg
2017-03-29 14:11
БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ энэ сарын 21-нд  авлига авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр прокурорт мэдүүлэг өгсөн. Прокурорын газраас түүний мэдүүлгийг үндэслэн албан тушаалаа урвуулан ашигласан гэх 13 төрлийн гэмт хэрэгт ял тулгаж баривчлах хүсэлт гаргаад буй юм. Энэ хүсэлтийг шүүх маргааш (2017.03.30) албан ёсоор шийдэх бөгөөд 10.30 цагт Сөүлийн дүүргийн шүүхэд болох хуралд […]

033-5.jpg
2017-03-29 14:08
НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн бизнес эрхлэгч Илон Маск өндөр хурдны тоон систем дээр хүний бодол санааг бичих аргыг боловсруулах ажил эрхлэх шинэ компанийг байгуулахад дэмжлэг үзүүлжээ. Энэ тухай даваа гарагт  ”The Wall Street Journal” сонинд нийтлэгдсэн өгүүлэлд дурдсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, “Neuralink” гэдэг энэ компани нь 2016 оны 7 дугаар сард Калифорни муж улсад бүртгүүлжээ. Тус компани “анагаах ухааны салбарын судалгаа” […]

4444-1.jpg
2017-03-29 13:36
Сицилин арлын Этна галт уулын дэлбэрэлт болж уулын энгэрт байсан жуулчид, ВВС телевизийн зураглаачид өртжээ. Энэ явдал өнгөрсөн долоо хоногт болж магмагийн халуун хольцын урсгал цастай газар орж ирсний улмаас арваад хүн гэмтсэн байна.  Мөн ойр орчимд халуун хайлмаг энд тэнд цацагдсан байна. Галт уулын дэлбэрэлт үргэлжилсээр байгаа бөгөөд энэ сарын турш тогооноос  нь халуун […]

050505-1.jpg
2017-03-29 13:01
Манай улсын нийт 17 аймгийн 158 суманд өвөлжилт хүндэрсэн тухай Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээлсэн. Эдгээр суманд амьдарч байгаа хүүхэд, хөхүүл болон жирэмсэн эхчүүдэд нэн шаардлагатай хоол тэжээл, амин дэмийн тусламжийг НҮБ-ын Хүүхдийн Сангаас өнөөдөр (2017.03.29) Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө. Эдгээр сумдын  26 116 хүүхэд (215 800 хөхүүл болон жирэмсэн  эмэгтэй, сумын эрүүл мэндийн төвд доорх нэрийн тусламжийг […]

0303-19.jpg
2017-03-29 12:30
Энэ оны хоёрдугаар сарын 1-ээс мөрдөж эхэлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд зориулан Дэлхийн зөн олон улсын байгууллагын “Хүүхэд хөгжил, Хамгаалал” хөтөлбөрийнхөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдээс мэдүүлэг авах өрөөг тохижуулсан байна. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн санаачлагаар хийгдсэн энэ өрөө тусгай зориулалт бүхий камертай, аудио, видео бичлэг хийх боломжтой, гэмт этгээдийг таних ажиллагааг явуулж болохоор тоноглогдсон аж. […]