Энэ оны хоёрдугаар сарын 1-ээс мөрдөж эхэлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд зориулан Дэлхийн зөн олон улсын байгууллагын “Хүүхэд хөгжил, Хамгаалал” хөтөлбөрийнхөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдээс мэдүүлэг авах өрөөг тохижуулсан байна. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн санаачлагаар хийгдсэн энэ өрөө тусгай зориулалт бүхий камертай, аудио, видео бичлэг хийх боломжтой, гэмт этгээдийг таних ажиллагааг явуулж болохоор тоноглогдсон аж.
Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн дийлэнх нь хүүхэд эмэгтэйчүүд, хүүхэд байдаг бөгөөд тэд бие мах бодь, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирсон байдаг. Тиймээс тэдний сэтгэл санааг тайван байлгах, тав тух, аюулгүй байдлыг хангах нь чухал гэж мэргэжлийнхэн үздэг юм байна. Гэмт хэрэгт өртөж хохирсон хүмүүс өөрийн гэсэн онцлогтой. Хохирогчийн өгсөн мэдүүлгийг бэхжүүлж, баримтжуулж авахад янз бүрийн шаардлага, нөхцөл үүсдэг учраас энэ өрөөг тохижуулах нь зөв гэж үзжээ.
ЭХ СУРВАЛЖ: ЦЕГ